Нууц мэдээллийн уурхай

Нэг настай хүүгээ алга болсныг нэг хоногийн дараа мэджээ

Нийтэлсэн: 2019-03-13 01:30:17

Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хараа хяналтгүй ганцаараа явж байсан нэг настай эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс 16.00 цагийн орчимд олжээ. Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийнхээ нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн бусад цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн байжээ. Гэтэл дээрх хугацаанд хүүгийн ар гэрийнхэн нь цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан аж. Цагдаагийн алба хаагчид асарч, орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн байна. Тэд хүүгийн эцэг эхийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч ар гэрийнхэн нь олдоогүй учраас хүүг тухайн өдрийн 23:30 цагт "Хүүхдийн тусламжийн 108 төв"-д хүлээлгэн өгчээ.

Гэтэл хүүгийн эцэг эх хүүхдээ алга болсныг нэг хоногийн дараа мэдэж энэ сарын 11-ний өдрийн 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Дээрх хэргийн шалтгааныг тодруулахад хүүгийн эцэг эх салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг аж. Хүүгийн аав нь тухайн өдөр "Ээж нь аваад явсан биз" хэмээн тоогоогүй орхисон хэмээн ярьжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. залуу /150.129.140.211/ 2019-03-14 21:29:16

    малууд...

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших