Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд: Н.Энхбаяр гүтгэлгээ залруулахыг хүсье

Нийтэлсэн: 2019-03-13 01:22:21

УИХ-ын гишүүн М.Энхболд мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49 хувь хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн байна.

Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Үндэслэлгүйгээр худал гүтгэж, хүний нэр хүндэд халдах нь хэвийн үзэгдэл мэт болж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх нь Н.Энхбаяр даргын үүрэгт ажил мэт харагдах боллоо. Намайг ор үндэсгүй зүйлээр гүтгэж буй нь ч анхны тохиолдол биш юм. 2017 оны 5 дугаар сарын 16-нд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “М-Си-Эс компаниас 200 сая төгрөгийн хандив авч, Централ тауэр”-ын газрыг зарсан” мэтээр ярьсан удаатай. Энэ нь АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдож байсан.

Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, гүтгэлгээ залруулахыг Н.Энхбаяр даргаас хүсье” гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /202.179.25.122/ 2019-03-13 23:29:21

    нүүр тулаад халз ярилцаад үнэн мөнөө шийдчихээч ээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших