Нууц мэдээллийн уурхай

Цалин дээрээ унжсан захирлаа гудамжинд гартал нь хариугаа АВЧЭЭ

Нийтэлсэн: 2019-03-12 14:42:57

Reddit-ын “ProRevenge” буюу “Өш авалт” бүлэгт BartolosSweatSocks гэдэг хэрэглэгчийн оруулсан пост хандалт их авчээ. Хэдэн жилийн өмнө тэрээр Дик гэдэг захиралтай жижигхэн компанид ажиллаж байжээ. Компани нь хоёрхон ажилтантай байсан. Захирал Дик нь гар хатуутай, цалин дээрээ унждаг, удааж өгөх нь хэвийн үзэгдэл байв.  Бүх зүйл дээр гар татдаг тул бизнес нь олигтой явсангүй тул удалгүй нь компаниа татан буулгасан. Бизнесээ зогсоохоос өмнө нөгөө ажилтандаа цалинг нь бүтэн буюу таван мянган доллар өгчээ. Харин BartolosSweatSocks-ын цалингаас 1500 долларыг өгөлгүй “унжиж” эхэлжээ. Бүр бүтэн жил луу унжсан гэнэ. Энэ хугацаанд өгнө, заавал өгнө хэмээн хуурч явжээ. Нэгэнт өгнө гэж байгаа тул залуу шүүхэд хандалгүй хүлээжээ. Тэгээд ч 1500 долларын төлөө шүүхдвэл зардал нь авах мөнгөнөөсөө илүү гарах магадлалтай. Ингээд хүлээсээр сүүлдээ залхаж экс захирлынхаа эхнэрт нь ханджээ. Эхнэртэй нь хэзээ ч уулзаж байгаагүй ч мейл-хаяг нь байсан тул болсон явдлын тухай дэлгэрэнгүй захидал бичиж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэнд эхнэрээс нь тун эелдэг хариу ирж эхнээсээ мөнгө орж иржээ. Эхнэр нь сар бүр 100 доллар шилжүүлсээр 1500 долларын цалингийн өрийн 500-г нь даржээ. Ингээд мянга нь үлдээд байтал гэнэт мөнгө орж ирэхээ больжээ.
-Тогтмол орж ирж байсан төлбөр гэнэт зогссон. Дик надтай холбоо барьж санхүүгийн хүндрэлтэй байна хэмээн баахан шалтаг тоочлоо. Гэтэл тэднийх тансаг байшин, үнэтэй машинтай тул энэ нь зөвхөн шалтаг л байсан. Тэр зүгээр л худлаа хэлж байсан-
Удалгүй экс боссынхоо худал  шалтаглаж буйг нүдээрээ харжээ. Залуу зурагтаар бейсболын тэмцээн үзэж байгаад захирлыгаа нэгэн эмэгтэйтэй хамт сууж байхыг нь харжээ. Тэд хоёрдугаар эгнээнд суусан нь тун өндөр үнэтэй суудалд тооцогддог. Мөн эхнэрийг нь хэзээ ч харж байгаагүй тул тэр эмэгтэйг мөн гэж бодсон гэнэ. Бейсболын тэмцээн үнэтэй суудлаас үздэг ч цалингийн үлдэгдлийг нь өгөлгүй луу унжиж байгаа эхнэр нөхөр хоёрт уурсахдаа дахин дэлгэцэнд гарахад нь гар утсаараа зургийг нь авч амжжээ. Ингээд экс босс болон боссын эхнэрийн хаяг руу мөнгөтэй атлаа цалин өгсөнгүй гэх уур хилэнтэй захидлын хамт авсан зургаа илгээжээ. Гэсэн ч хариу ирээгүй агаад хэд хоногийн дараа хамт ажиллаж байсан залуугаасаа гайхал төрүүлэм зүйл сонсжээ. Дик эхнэрээ араар нь тавиад баригдаж гэрээсээ хөөгдсөн агаад салахаар болсон гэнэ. Ингээд бүх зүйлийн учир тайлагджээ.
-Диктэй хамт тэмцээн үзэж байсан эмэгтэй эхнэр нь биш байжээ. Миний явуулсан зурагнаас л  эхнэр нь нөхрөө араар тавиад байгааг мэдсэн болж таарчээ. Ингээд би эхнэрт нь “би танай гэр бүлийг салгах шалтгаан болсон зураг явуулсан юм шиг байна” гэсэн утгатай захидал илгээсэн. Эхнэр нь тэр дороо холбоо барьж надад баярласнаа хэлдэг юм байна. Нөхрөөсөө салахаар нэгэнт шийдсэн тул намайг шүүхэд гэрчээр очихыг хүссэн-
Экс боссын эхнэр нь цалингийн үлдэгдэл болох мянган долларыг тэр даруй төлөөд дээр нь 500 доллароор шагнажээ. Дараа нь гэр бүл салах шүүх хурал болж байшин, машин нь Дикийн эхнэрийн мэдэлд үлдсэн гэнэ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Din don /202.126.89.213/ 2019-03-13 23:57:07

    Ymar yvuurgui ym oruuldag hugiin sait be

  2. гагнуурчин /150.129.140.211/ 2019-03-14 21:42:13

    мoнголд ч бас ядуу koмпанцарын ядуу захиралууд зөндөө..грүүпд байдаг ядарсан хүн ажиллуулчаад цалин өгөхийн оронд мөнгө зээлдэг захирал байнаа бна..1 ажилчинаасаа мөнгө зээлээд нөгөө ажилчиндаа цалин өгдөг гудиггуй захирал байнш дээ..

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших