Нууц мэдээллийн уурхай

Мартын 8-нд "Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог" жагсаал болно

Нийтэлсэн: 2019-03-07 11:35:47

 Жил бүрийн 3-р сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол баярлаж цэнгэх баярын өдөр гэхээс илүүтэй эмэгтэйчүүд өмнөө тулгарч буй асуудлаа ярилцах, нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэх тэмцлийн өдөр юм. Тиймээс ч энэ өдрийг олон оронд тайван жагсаал цуглаан хийх, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Үүний нэг томоохон хэлбэр болох дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо 5 дах жилдээ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” нэрийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар хөндөж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх, уриалах нөлөөллийн томоохон арга хэмжээ болдог юм.

Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тайван жагсаал 2019 оны 3 сарын 8-ны өдөр  11:00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж,Энхтайвны гүүр- МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар өрнөх ажээ.Оролцогчид  үндэсний хувцастай байх бөгөөд "Байгалийн шалгуурыг эх чанар явуулдаг буюу сонголтыг эмэгтэй хүн хийдэг", "Хольж үл болох цус, хөндөж үл болох яс", "Эмэгтэй хүн уламжлалыг залгаж Эрэгтэй хүн удамшлыг дамжуулдаг" зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахзорилго бүхий үг мэссэжийг олон нийтэд хүргэх юм байна.

Тайван жагсаал оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Их Монгол эмэгтэйчүүдийн холбоо”, “Хэм”, “Тэлмэн түүчээ”, ”CIM” клубүүд  зэрэг  эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл оролцох юм. 


 

 

 

Өмнөх жилүүдийн тайван жагсаалын зурагнуудаас...

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших