Нарсны хоолоо санасан 68-ТАЙ экс хоригдол шорондоо буцахын тулд ...
Нийтэлсэн: 2019-02-19 15:50:41
Journal Sentinel -д мэдээлснээр хүн амины хэргээр 20 жил суусан Уильям Галлахер ялаа эдлээд өнгөрсөн онд 68 настайдаа шоронгоос суллагджээ. Гэсэн ч ердөө хагас жилийн дараа Милоуки хотод банк дээрэмдсэн байна. Гайхалтай нь түүний үйлдсэн дээрэм нь огт өөр зорилготой байжээ. Хөгшин эр банкинд ирээд бусад дээрэмчдийн адил мөнгийг нь дээрэмдэн авчээ. Гэхдээ зугтахын оронд цагдаа дуудахыг хүсээд иртэл нь томоотой сууж хүлээсэн байна. Яаралтай ирсэн цагдаа нар экс хоригдолыг баривчилж хориод саяхан шүүх хурал нь болжээ. Шүүх хурлын үеэр 20 жил шоронд суусан эр санаанд оромгүй зүйл ярьсан аж. Тэрээр идээшиж дассан нарсандаа эргэж очихын тулд банк дээрэмдсэнээ мэдүүлсэн.
-Би шоронд олон жил суусан 72 настай өвгөнтэй нэг камерт хоригдож байсан. Тэр Америкийн бараг бүх шоронд сууж үзсэн гэсэн. Өвгөний хэлсэнээр хамгийн нөхцөл сайтай бас хоол сайтай нь Милоуки хотын шорон гэсэн-
Америкийн гэмт хэрэгтнүүд энэ шоронд ам сайтай байдаг. Орчин нөхцөл сайтай, сайн хооллодогийн дээр хоригдлуудын эрүүл мэндэд ч анхаардаг гэнэ. Энэ тал дээр Америкийн Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамнаас ч илүү гэсэн нь Вьетнамд байлдаж явсан цэрэг эр Уильям Галлахерын сэтгэлд нийцжээ. Ингээд энэ шоронд орох л гэж Милуоки хотод ирж гэмт хэрэг үйлдсэн аж.
Түүнээс гадна нарсанд олон жилийг өнгөрөөсөн тул наранд амьдрах ухаанаа олж чадаагүй гэдгээ хүлээжээ.
-Би сэтгэцийн өвчтэй биш. Одоо 68 настай. Жилийн өмнө суллагдсан. Гэтэл шоронгоос гараад шинээр амьдрахын оронд нарсны амьдрал маань л санагдаад байх юм. Түүнээс гадна надад уушигний болон ходоодны хорт хавдарын шинж илэрсэн-
Одоо түүнийг орогнуулж хооллож бас эрүүл мэндэд анхаарах тийм л газар хэрэгтэй агаад тэр нь шорон болж таарчээ. Уильям Галлахер өөрт нь дор хаяж 10 жилийн хорих ял оноохыг шүүгчээс хүссэн гэнэ.
НУУЦ.мн