Нууц мэдээллийн уурхай

Эрүүл мэндийн бичгээ хуурамчаар үйлдсэн “KFC”-ын хоёр ажилтанд Зөрчлийн хэрэг нээжээ

Нийтэлсэн: 2019-02-19 01:14:11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн Зайсан “KFC” салбарт гарсан хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдрийн байдлаар тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд өвчин үүсгэгч нян илэрсэн. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Үүний дагуу мэргэжлийн хяналтын газраас 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны хоёр, агаарын таван сорьц, дөрвөн ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулжээ. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдэсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариугаар ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн гэх мэдээллийг албанаас өгөөд буй.     Хамгийн ноцтой нь тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн байна. Тэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн нь шалгалтаар тогтоогдсон аж.

Иймд гаргасан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон. Mөн тус салбарт болон эрүүл мэндийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэх хоёр ажилтанд Mэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших