Сүйт бүсгүй хэтэрхий том ХӨХТЭЙ найзаа хуримандаа урихгүй байхаар шийджээ
Нийтэлсэн: 2019-02-18 02:51:24
Reddit -д тавигдсан энэ пост ойрын өдрүүдэд хандалт, хэлэлцүүлэг ихтэй байна. Бүр энэ мэдээллийг удахгүй хуримаа хийх сүйт бүсгүй тавьсан нь бүр ч сонирхол татжээ. Түүний хэлсэнээр найз эмэгтэй Эрин нь дааврын өөрчлөлтийн улмаас хөх нь ихэд томорчээ. Томорсоор бүр дэндүү том болсон аж. Гэрийнхэн нь болон найз нөхөд нь хөхөө жижигрүүлэх мэс засал хийлгэхийг шаардаж зөвлөсөн ч Эрин хагалгаанаас айсаар өдий хүрчээ. Харин өдгөө хэдийгээр сайн найз нь ч гэсэн дэндүү том хөхнөөс нь болоод гэрч бүсгүйчүүдийн нэг болгох бодлоо хаяж ерөөсөө урихгүй байхаар шийджээ. Учир нь том хөхт бүсгүй гарч ирсэнээр зочдын анхаарал шууд өөр тийш татагдаж сүйт залуу болон сүйт бүсгүй хоёрдугаар зэргийнхэн болох бүрэн магадлалтай аж. Тэгээд ч хурим нь бусдын санаа бодолд дэндүү том хөхтэй найзаар нь л хадгалагдаж үлдэхээс айжээ. Хүмүүс хожим нь хуримыг нь дурсаж санахдаа хамгийн түрүүнд том хөхт Эринийг ярих аюултай хэмээн сэрэмжилж байгаагаа постондоо бичжээ.
НУУЦ.мн
Зөв шийджээ.Эмэгтэйчүүдэд анхааруулахад эрчүүдийг татах зүйл эмэгтэй хүнд хөхнөөс өөр олон сайн сайхан юм байдаг.