Асрамжийн газрын 102 настай өвгөн 92-той эмгэнд БЭЛГИЙН дарамт үзүүлсэн хэргээр баривчлагджээ
Нийтэлсэн: 2019-02-18 01:18:24
Австралийн Сидней хотын нэгэн ахмад настны асрамжийн газрын 102 настай өвгөнийг 92-той эмгэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчилжээ. Цагдаагийн мэдээлснээр өвгөний бэлгийн дарамт нь идэвхитэй үйлдлээр илэрсэн аж. Тус улсын хуулиар бэлгийн дарамтанд эсрэг хүйсний этгээдийн бэлэг эрхтэн зэрэг газарт зөвшөөрөлгүй хүрэх болон бэлгийн таашаал авах зорилгоор хийгдсэн бусад үйлдлийг хамруулдаг. Өвгөнийг баривчилсан ч барьцаагаар сулласан агаад удахгүй шүүх аж. Хэвлэлд мэдээлснээр түүнд долоо хүртэл жилээр хорих ял төлөвлөж магадгүй байна.
НУУЦ.мн