Нууц мэдээллийн уурхай

Танилцсан бүсгүйнхээ хувийн мэдээллийг цагдаагийн ЦАХИМ сангаас авдаг цагдаа шийтгүүлжээ

Нийтэлсэн: 2019-02-04 00:53:54

ABC-д мэдээлснээр өдгөө 48 настай Эдриан Мур нь 2011 онд Австралийн оны шилдэг цагдаагаар шалгарч байжээ. Тэрээр ажил дээр гялалзсан амжилт гаргаж онц ноцтой олон гэмт хэргийг илрүүлдэг ч хувийн амьдрал нь тун бүтэмж муутай явж иржээ. Ялангуяа 2006 онд найз эмэгтэйдээ хаягдсан нь сэтгэлзүйн том цохилт болж гүн хямралд унагасан. Тэр үеэс хойш бүсгүйчүүдэд итгэх итгэлээ алдсан гэхэд болно. Хаягдсанаасаа хойш танилцах сайтаар дамжуулан эмэгтэйчүүддээ танилцаж болзож байсан ч нэгэнд нь ч бүрэн итгэж дотно харилцаа тогтоосонгүй. Эсрэг хүйстэндээ итгэж чадахгүй байгаа энэ нөхцөлд сэтгэлзүйчид хандах учиртай ч эрэлхэг цагдаа өөр аргаар "ажиллажээ". Бүр албан тушаалын давуу байдлаа ашигласан гэнэ. Тэрээр эрх мэдлээ ашиглан танилцсан эмэгтэй бүрийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн нууц цахим сангаас авч үзэж улмаар харилцаандаа ашигладаг байжээ. Өөрийх нь тухай бүх мэдээллийг мэдэж байгаа гэдгээ танилцсан эмэгтэйчүүддээ мэдээж хэлсэнгүй.  Зөвхөн албан ажилд ашиглах учиртай сайтад романтик зорилгоор нэвтэрдэгээ хамт ажиллагсадаасаа ч чанд нууж байжээ.  Ийнхүү сүүлийн 13 жилийн турш танилцах "Tinder" сайтаар дамжуулан танилцсан эмэгтэйчүүдийнхээ хувийн мэдээллийг албаны сайтаасаа авч үзэж ашигласаар иржээ. Харин өнгөрсөн оны 2-р сард нэгэн соргог эмэгтэй энэ тухайд сэжиг авч өөрийх нь талаар бүхнийг мэдэж байгаа цагдаагийн талаар удирдлагад нь гомдол гаргажээ. Эдриан Мурыг тэр дор нь албан тушаалаас нь түдгэлзүүлж дотоод мөрдлөг эхлүүлжээ. Дотоод мөрдлөгөөр тэрээр цагдаагийн нууц цахимд санд нийтдээ 180 удаа хандаж 180 эмэгтэйн хувийн мэдээлэлтэй танилцсан нь тогтоогджээ. Энэ нь цагдаа амьдралынхаа ханийг маш идэвхитэй эрж хайж байсныг нь харуулж байна. Хайр сэтгэлийн төлөө албаны цахим санг ашигласан цагдаагийн шүүх хурал энэ сарын 1-нд болжээ. Шүүгч түүний үйлдлийг иргэдийн итгэлийг урвуулан ашигласан гэмт үйлдэл, улмаар төрийн албан хаагчдад итгэх итгэлийг алдагдуулсан хор уршигтай хэмээн үзэж зургаан сар хорих, хоёр мянган австрали доллараар торгох ял оноожээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших