Нууц мэдээллийн уурхай

Орхиод явсан ганц охиноо замын хажууд 10 ЖИЛ хүлээж буй өвгөн ...

Нийтэлсэн: 2019-02-01 02:05:24

Тайландын Агаарын цэргийн хүчний офицер Порамет Мисомфопын цахимд оруулсан пост олон хүний сэтгэлийг хөнджээ. Өнгөрсөн сарын 30-нд тэрээр нэгэн кафегаар үйлчлүүлж байхдаа замын хашлаган дээр суух ноорхой хувцастай өвгөнийг олж харжээ. Хаягдаж орхигдсон нэгэн болох нь илт мэдэгдсэн тул кафегаар үйлчлүүлж гарсаны дараа тэр хавийн үүргийн худалдаачин, ТҮЦ-ийн эздээс өвгөний тухай асууж сонирхсон байна.


-Хажуугийн худалдаачин эмэгтэйн баталсанаар 10 жилийн өмнө өвгөнийг энэ зам дээр, яг сууж байгаа тэр газарт нь нэгэн бүсгүй машинаасаа буулгаад явсан гэсэн. Тэр бүсгүй явахдаа өвгөнд нэлээд юм хэлсэнийг худалдагч эмэгтэй сайн сонсож чадаагүй аж-
Ийнхүү харваас охин нь байж болох бүсгүй өвгөнийг орхиод явжээ. Маргааш нь үүргийн худалдаачинд ирэхэд өвгөн хашлаган дээр сууж л байсан гэнэ.
-Худалдагч эмэгтэйг очиж асуухад охин нь хот явж ажил хийж мөнгөтэй болоод ирж авна гээд энд буулгаж орхисон хэмээн өвгөн хариулжээ. Охин нь заавал ирж авна гэдэгт бат итгэж байгаагаа ч хэлжээ. Ийнхүү хүлээсээр байгаа гэнэ-
Тэр үеэс эхлэн үүргийн эмэгтэй худалдагчид өвгөнийг өрөвдөж одоо болтол ээлжилэн хооллож байгаа гэнэ.  Гунигт түүхийг сонссон цэргийн нисгэгч өөрөө өвгөн дээр очжээ. 10 жил гудамжинд амьдарсан тул өвгөн тун хэцүү байдалтай болжээ.  Мөн олон жилийн өлөн зэлмүүн амьдрал, ганцаардал ганьсралын улмаас сэтгэхүйд нь өөрчлөлт орсон нь шууд мэдэгдсэн гэнэ.


-Намайг юм асуухад өвгөн "охин маань заавал ирнэ, заавал ирнэ"  гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байсан-
Цэргийн офицерийн пост Тайландын цахимд шуугиан тарьжээ. Гэхдээ олон хэрэглэгч түүнийг өвгөний хөөрхийлөлтэй байдлын тухай холбогдох газарт нь мэдэгдэлгүйгээр орхисон хэмээн шүүмжилсэн байна.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших