Хаус худалдаж авахаар бэлэн 9 САЯ доллартай ирсэн дарга "ХҮЛЭЭЛГЭЛЭЭ" хэмээн ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-01-31 07:08:42
Оросын цахимд өдгөө энэ бичлэг шуугиан тарьж байна. "Справедливой России" намын Красногорской хотын хорооны дарга Валерий Немировский нийслэл хотдоо тансаг байр худалдаж авахаар "Москва-Сити" гэдэг үл хөдлөх хөрөнгийн худалдааны компаний офис дээр иржээ. Тэрээр төлбөрийн есөн сая доллар/595 сая рубль/-ээ бэлнээр авчирсан гэнэ. Энэ үеэр бичиг баримтыг шалгахын тулд компанийхан намыг хорооны даргыг түр хүлээхийг хүсжээ. Харин дарга хүлээж сураагүй тул уурандаа офист байсан загварын байшингуудыг эвдэж хэмхэлжээ. Гарахдаа "Москва-Сити" компаний захирлын машины дугаарыг хуу татаж хаясан аж.
НУУЦ.мн