Нигерийн иргэн 300 сая төгрөгийн мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх гээд баригдлаа
Нийтэлсэн: 2019-01-28 09:25:53

Өнөөдөр 13 цагт Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Тайланд улсаас Монгол улс руу шуудан илгээмжээр хар тамхи хүлээн авсан этгээдийг газар дээр нь саатууллаа. Яг одоо тухайн хүлээн авсан бодисыг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манай улсын хилээр хууль бусаар хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэн Шон нь гадаад хэлний сургалтын төвд багшилдаг 31 настай иргэн бөгөөд тус мансууруулах бодсыг илгээмжээр хүлээн авч, хууль бусаар хадгалж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Дээрх илрүүлсэн хар тамхи нь мансууруулах үйлчилгээтэй мөс буюу /ICE/ хэмээх бодис аж. Хар тамхитай тэмцэх албаны мөрдөгчид илгээмж ирсэн гэх мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж газар дээр нь баримтжуулан саатуулсан юм.
Дээрх мансууруулах төрлийн бодис нь Монгол улсын хэмжээнд маш их хэмжээний буюу 300 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээгээр илэрсэн анхны тохиолдол болж буйг албаныхан мэдээлэв. Хар тамхины төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлсэн Нигер улсын иргэн Шон нь багшлах эрхийн бичигтэй ба манай улсад өмнө нь ямар төрлийн ажил эрхэлж байсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн өнөөдөр Нигер улсын иргэн Шон гэгчтэй хамаарал бүхий хоёр гадаадын иргэнг уг хэрэгт холбогдуулан саатуулжээ.
НУУЦ.мн
