Нууц мэдээллийн уурхай

Ойн хаздаг хар ШОРГООЛЖ 16-тай охиныг хүчиндэгчээс аварчээ

Нийтэлсэн: 2019-01-28 04:22:26

DailyMail -д мэдээлснээр ууртай бяцхан шоргоолжнууд хүчингийн хэргийг гарахаас нь өмнө таслан зогсоож чаджээ. Сулавеси арлын 29 настай Тони Ираван нь хайртай нөхөр, хоёр хүүхдийн халамжит аав, гэр бүлсэг нэгэн гэнэ. Гэсэн ч дотроо илүү ихийг хүсэж явжээ. Энэ сарын 19-нд тэрээр хөршийнхөө 16-настай охиныг машинаар зугаалуулах нэрээр ой руу авч давхижээ. Давхих зуураа бэлгийн харилцаанд орохыг тулган ёсон бус аашилсанд охин эрс дургүйцэж гэрт нь хүргэж өгөхийг шаарджээ. Эцэст нь яаж ийгээд санасанаа гүйцээх гэсэн эр ойн цоорхойн нэгэн бутны дэргэд зогсон машинаасаа чирч буулгаад дайрчээ. Охин байдгаараа эсэргүүцсэн ч нас биенд хүрсэн эрийг дийлсэнгүй. Энэ үед гайхалтай тохиолдлоор бяцхан боловч олон хамгаалагчид гарч иржээ. Нүгэлт эр охиныг ойн хар шоргоолжны том үүрний дэргэд даран унасан байжээ.

Энэхүү шоргоолж нь үүр болон эзэмшил нутгаа соргогоор хамгаалдагын дээр догшин зантай, урт хүчирхэг хазууртай гэнэ. Хар шоргоолжнууд үүрнийх дэргэд ноцоолдож буй хүмүүс рүү дайрч тал талаас нь хазаж эхэлжээ. Охин бас хазуулсан бол хүчирхийлэгч бүр ч их хазуулжээ. Эцэст нь завшааныг ашиглан бузар эрийн гараас мултарч зугтан тосгондоо очин болсон явдлыг эцэг эхдээ хэлжээ. Тэр дор нь цагдаад мэдэгдсэнээр шоргоолжинд улаан эрээн болтолоо хазуулсан Тониг ойгоос гарч ирэхэд нь баривчилжээ.

Индонезийн хуулиар түүнд 15 жил хүртэл хорих ял оноох гэнэ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших