Нууц мэдээллийн уурхай

Ж.Ганбаатарын бэлэг тараах үеэр 83-тай настан олны хөлд дарагдан амьсгал хураажээ

Нийтэлсэн: 2019-01-28 02:57:05

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн настан буурлуудыг Улаанбаатар паласын танхимд цуглуулж, өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнан өвгөд хөгшдийг олон цаг суулгасан байна. Эцэст нь цагаан сарын бэлэг хэмээн улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа тараасан бөгөөд энэ үеэр 83 настай иргэн олны хөлд гишгэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга, УИХ-ын гишүүн Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатар ахмадуудаа хүлээн авч сар шинийн гарын бэлгээ тараах уг арга хэмжээндээ ерөнхий сайд У.Хүрэлсүхийг урьсан байв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дүүргийнхээ 3200 гаруй ахмадуудад урилга тараахад 4000 гаруй ахмад арга хэмжээнд хүрэлцэн ирсан байжээ. Урилга авсан хүмүүс дундаас 300 мянгаас сая төгрөгийн хооронд сугалаа явуулж, азтан тодруулсан бөгөөд Ерөнхий сайд азын сугалааны азтануудыг тодруулж, шагналыг нь гардуулж өгсөн аж. Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тараасан хүмүүсээ гаргах үеэр 83 настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдан унасан аж. Улмаар дуудлага мэдээллийн дагуу яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших