Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд: Цагаан сарын өмнө УИХ шинэ ДАРГАТАЙ болно

Нийтэлсэн: 2019-01-25 02:51:12

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий УИХ-ын 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгээ өргөн барилаа.   УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх хууль баталсан тул дээрх гишүүд энэ асуудлыг нэн яаралтай журмаар өнөөдрийн чуулганаар хэлэлцэхгүй бол чуулганы нэгдсэн хуралдааныг гацаахаас аргагүй боллоо хэмээн мэдэгдээд байгаа.   Үүнд УИХ-ын дарга М.Энхболд хариу талбайр хийлээ. 

“Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ надад өргөн барилаа. Би хүлээж аваад 20 минут болж байна.  Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуультай. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдан захирамж гаргаснаар шийдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлаар өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Байнгын хорооны дарга өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах боломжтой хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан.  Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх татгалзах зүйлгүй. Тиймээс цагаан сарын баярын наан шинэ УИХ-ын дарга томилогдолж, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна. Тиймээс дараагийн УИХ-ын  дарга сонгогдох хугацааг бодолцож, чуулган хуралддаг өдрийг хоёр хоног нааш нь татах захирамж гаргах бодолтой байгаа” гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших