“Петровис”-ийн Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод суллажээ
Нийтэлсэн: 2019-01-25 01:11:04
.jpg)
АТГ-ынхан “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нарыг энэ сарын 21-ний өдөр байцааж, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн. Улмаар Ч.Даваанямыг тэр оройд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнтэй хамт н.Сэцэнзориг гэдэг хүнийг хорьжээ. “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг С.Баярын хөрөнгийг эргэлдүүлж байсан хэмээн хэвлэлүүд бичсэн. Тэднийг урьдчилан хорих 72 цагийн хугацаа өчигдөр дуусгавар болно, тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлж байв. Уг мэдээллийг бид дамжуулсан. Гэвч Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод уржигдар үдэш сулласан байна.
НУУЦ.мн
