Амиа алдсан цэргийг зодсон гэх ротын захирагч, салаан дарга хоёрыг тусгаарлажээ
Нийтэлсэн: 2019-01-25 00:53:13
.jpg)
Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь 336-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй нас барсан хэмээн мэдээлж буй. Харин ар гэрийнхэн нь нас барсан шалтгааныг тухайн цэргийн ангийн ахлагч 17 цэргийг гар утасны асуудлаар шийтгэх явцдаа зодсоны улмаас амиа алдсан хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Нас барсан цэргийг Б.Алтантулга гэдэг бөгөөд цэргийн албанд өнгөрөгч 10 сар татагдан очсон аж. Харин өнөөдөр нийтийн цахим сүлжээгээр нас барсан цэргийн цогцосны зургийг нийтэд дэлгэж түүнийг тамлаж алсан хэмээн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм.
-НУРУУНДАА ШАРХТАЙ БАЙСНЫГ АСУУХАД "ЦЭРГИЙН НУУЦ" ГЭЭД ХЭЛЭХГҮЙ БАЙСАН-
Талийгаач Б.Алтантулгын ах Б.Пүрэвсүрэн
-Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Олон нийтийн сүлжээгээр болон мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч байна. Та үнэн бодит мэдээллийг бидэнд өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийг хараад сууж байна. Гадны нөлөөгүй нас барсан. Цогцост үүсэн шарх нь үхсэн хойно нь хэн нэгэн очоод зодсон мэтээр ярьсан байна. Үхсэний дараа хүүрийн толбо үүсэх нь үүснэ. Надад биеийнх нь бүтэн бичлэг байгаа. Нурууг нь эргүүлээд харахад улаан эрээн болгосон байсан. Мөн тэлээгээр ороолгосон юм шиг харагдаж байсан. Түүнчлэн эгэм болон гар дээрээ төмрөөр хатгуулсан оромтой. Нурууны ууц хэсэгт нь тангарагын баярын өмнө зодуулсан шархтай байсан.
-Цэргийн ангийн ахлагч нь гар утасны асуудлаар зодсон гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ үнэн үү?
-Зодсон гэх хоёр ахлагч байгаа. Нэг нь ротын захирагч нөгөө нь салаан дарга. Тэр хүмүүсийг тусгаарласан. Бид нар бол уулзаагүй. Шүүх хурал дээр л уулзах байх. Бид нар цэргийн анги руу очиж, хэрэг гарсан өдөр байсан бүх цэрэгтэй уулзсан. Камерын бичлэгийг харсан. Тэр бичлэгт гаднаас гүйж орж ирээд татаад гар, хөлөө хөдөлгөж байгаа бичлэг юм. Бусад цэргүүд нь ирж тусалсан байсан. Харин тэр зодсон гэх нөхөр нь тойрч хараад яваад байсан. Хараад буцаж явсаар байгаад бүтэн нэг цаг алдсан байгаа юм. Тухайн үед цаг алдалгүй эмнэлэг дуудсан бол нас барахгүй байх байсан шүү дээ.
-Цэргийн ангийн удирдлагийн зүгээс ямар нэгэн тайлбар хэлсэн үү?
-Удирдлагуудын зүгээс бид бүхэн ямар нэг байдлаар цэргийн анги болон алба хаагч нараа өмгөөлөхгүй. Харин хуулийн дагуу шалгагдаад явна гэж байгаа. Энэ хоёр хүн нэг нь тушаал өгөөд нөгөө нь зодсон бол хуулийн дагуу хариуцлага хүлээгээд явна. Бид нарын зүгээс шаардлагатай бүх зүйлд тусална. Тэгээд цэргийн ангиас хоёр хүн Эрдэнэт хотод ажил явдал дуустал тэнд байна гэж очсон байгаа.
-Та бүхэн цэргийн анги дээр очсон гэсэн. Цэргүүд зодсон гэж хэлж байна уу?
-Тэнд байсан бүх цэргүүд зодсон нь үнэн гэсэн. Надад бүх яриа нь байгаа. Бид нар цэргүүдийг тойрч зогсоож байгаад “Та нар айх юм байхгүй. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ” гэж асуусан. Гэтэл бүгд зодсон гэж хэлсэн. Үйл явдлыг нь эхнээс нь бүгдийг ярьсан. Гүйж яваад хоцорсон гээд цээж рүү нь өшиглөсөн байгаа юм.
-Тамалсан гэх асуудал яригдаад байгаа шүү дээ?
-Ер нь бол огт тамлаагүй бол юу гэж нас барах вэ дээ. Эрүү саруул хүүхэд арван сард цэрэгт татагдсан. Цэрэгт татагдаад дөрөв хоноод эмнэлэгт хэвтсэн гэсэн. Ямар шалтгаанаар хэвтсэнийг нь мэдэхгүй байна. Тангарагийн баяр болохоос өмнө эмнэлэгт байж байгаад гарсан. Тангарагийн баярт нь ээж, эмээ, ах нь очсон. Ээж нь өвөртлөөд унтаж байхдаа нуруунд байсан шархыг нь хараад “Энэ яасан бэ?" гэхэд "цэргийн нууц” гээд хэлэхгүй байсан гэсэн.
НУУЦ.мн

наад нөхдүүд чинь зодсоор байгаад***сан байна шүү дээ хэрэг тодорхой