Нууц мэдээллийн уурхай

Б.Элдэв-Очир : МАН ялаад 30 мянган хүнийг төрийн албанд үндэслэлгүйгээр ажилд оруулсан

Нийтэлсэн: 2019-01-25 00:45:34

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар энэ сарын 01-нээс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрвөн тогтоол, нэг журмын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тухайлбал, Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, хянаж шалгах, сургалт, судалгаа зохион байгуулах харилцааг зохицуулсан "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" болон “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг хэлэлцсэн. Дээрх хоёр тогтоолд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, ёс зүй, жэндерийн тэгш байдлыг хангахад хяналт тавих заалт тусгажээ.

Мөн төрийн зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай", “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” тогтоолыг хэлэлцсэн. Эдгээр тогтоолд төрийн албан хаагчийг албан тушаал ахиулах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой зохицуулалтыг нарийн тусгасан байна. Түүнчлэн Төрийн албаны ажиллах нөхцөл, цалин болон бусад асуудалтай холбоотой маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” журмыг хэлэлцлээ.

Тогтоолын төслүүдийг хэлэлцэх УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Төрийн алба хэтэрхий данхар бүтэцтэй байна. Монгол Улс 190 мянган төрийн алба хаагчийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Татвар төлөгчдийн мөнгийг цалинд зарцуулах нь зохисгүй тул төрийн албыг цомхон болгох чиглэлд анхаарч ажиллах нь зөв юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир "Төрийн албанд 200 гаруй мянган албан хаагч ажиллаж байгаа. АН 40 мянган хүнийг төрийн албанд авсан гэдэг. Дараа нь манай нам 2016 оны УИХ-ын сонгуулиар ялаад 30 мянган хүнийг танил тал, найз нөхөд, ах дүүгээ үндэслэлгүйгээр орон тоо гарган төрийн албанд авлаа гэдэг. Одоо энэ хууль хэрэгжсэнээр танил талаар төрийн албанд орох үзэгдэл харьцангуй гайгүй болох байх гэж бодож байна. Төрийн албанд ажиллагсдын цалин хангамж нэмэгдээд эхэлвэл үүнийг дагаад хувийн хэвшлүүд цалингаа нэмнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "191 мянган төрийн албан хаагч байна. 135 мянга орчим нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч байна. 35 мянга нь төрийн тусгай, 18 орчим мянга нь төрийн захиргааны албан хаагчид байна. Шатлан дэвших тогтолцоотой төрийн албан хаагчийн тухай хуулийг хэлэлцэж байна. Түүнээс бус сонгуулийн дараагаар дураараа хүн төрийн албанд орох нь шинэ хуулиар хязгаарлагдсан. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой асуудлыг авч үзэхдээ өмнөх жишгий эвдээгүй" гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших