Нууц мэдээллийн уурхай

Томоохон 46 компанид Монголбанк, СЗХ хамтарсан шалгалт хийж байна

Нийтэлсэн: 2019-01-23 01:27:49

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар нэр бүхий томоохон 46 компанид газар дээрх хяналт шалгалт хийж эхэллээ. Хяналт шалгалтаар дээрх компаниудад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, дотоод хяналтын хөтөлбөрөө бүтцийн байгууллагууд буюу охин компаниуд, хамаарал бүхий нэгжүүддээ хэрхэн хэрэгжүүлж байгааг нягталж, тэдгээрийн үйл ажиллагааны болон санхүүгийн харилцаа хамаарал, мөн санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох аж.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар компанийн нэгдэл буюу санхүүгийн нэгдлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэж үзвэл Хороо, Монголбанк хамтарч нэгдсэн хяналт шалгалт хийхээр заасан. Хуулиар олгогдсон энэхүү эрх хэмжээний дагуу явуулж буй тус хяналт шалгалтын хүрээнд тухайн компаниудад эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдсэн эсэх, харилцагчдаа танин мэдэж, эцсийн өмчлөгч болон нөлөө бүхий этгээдийг тогтоож чадаж байгаа эсэх, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригуудыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээ, албан хаагчдын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох эрх зүйн зохицуулалтуудын талаарх ойлголт, мэдлэг, сургалтад хамрагдсан байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг газар дээр нь хянан шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших