Хуульчид ЖДҮХС-аас зээл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
Нийтэлсэн: 2019-01-22 04:53:59
.jpg)
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангаас олгогдсон төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий субьектүүдэд олгогдсон зээлийн маргааны хүрээнд өрнөж буй нөхцөл байдалд хуульчид ямар арга хэмжээ авч, ямар байр суурь баримталж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульч Ж.Эрхэмбаатар "Олон улсад хуульчдын хөдөлгөөн олон нийтийн эрх ашгийн төлөө явж байдаг. Бид хуульчид гэх тодотголоороо нэгдэн олон нийтийн эрх ашгийн төлөө хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлээд байна. Үүнд Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын үр дагаврыг олон нийтэд таниулах, Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гишүүд шаардлага хангахгүй буй талаар мөн олон нийтэд хандаж стратегийн өмгөөллийг гүйцэтгээд байна. Эдгээр ажлын хүрээнд бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах бололцоотой тал дээр төвлөрөн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаад байна. Үндэслэлээр Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын гаргасан гурван тушаал байна. Эдгээр тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна. Дараагийн нэг хэрэг нь ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай журам баталсан байдаг. Энэхүү журамд тодорхой хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн байсан иргэдийн тэнцсэн аж ахуйн нэгжийн төслөөс санхүүжилт авах бололцоог нь хааж, одоогийн маргаан дагуулаад буй 134 аж ахуйн нэгжийн шинээр төсөл авах үүд хаалгыг нээсэн тушаал гарсан байна. Энэ актыг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөөд байна" гэв.
.jpg)
NUUTS.mn

butsaaj ajil olgogch uildver erhlegch nart ogoooooo