Нууц мэдээллийн уурхай

Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөлд гарын үсэг зурахгүй

Нийтэлсэн: 2019-01-21 05:46:43

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгээс УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгууль явуулах тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулах ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зураад байна. УИХ-ын чуулганы дэгийн тухай болон УИХ-ын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 25-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тийм учраас дахин ямар нэгэн явц дээр АН-ын бүлэг гарын үсэг зурахгүй. УИХ-ын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. АН-ын бүлэг, хэрэв УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, энэ асуудлыг нэг тийш нь болгох ёстой гэдэг байр суурьтай байгаа.

Дээрх мэдээллийг хийсний дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн Л.Болдын асуудлыг АН-ын бүлэг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Мөн АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын бүлгийн сүүлийн гарын үсэг бол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах асуудал. Өөр ямар ч бичиг дээр гарын үсэг зурахгүй. Л.Болд гишүүний тухайд өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээр байгаа. Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл нь намын үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг бид дуулгасан. Нэгдүгээр сарын 17-нд Л.Болд гишүүн үндсэн дүрмийн хүрээнд анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан. АН энэ өргөдлийг хүлээж авсан. Одоо бол АН-ын өөрийнх нь шийдэх асуудал үлдсэн. Хэрэв Л.Болд гишүүнийг албан ёсоор намаас чөлөөллөө гэдэг шийдвэрийг АН-аас бүлэгт ирүүлэх юм бол бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших