Бак Жон Ёо нь Л.Гүндалайгийн эхнэрийн үнэт эдлэлийг монгол найз хүүхэндээ ЗҮҮЛГЭЖЭЭ
Нийтэлсэн: 2019-01-21 00:26:02
.jpg)
Манай сайт өмнө нь солонгос монгол урт гартнууд Монголын тэргүүн баячуудын нэг “Гацуурт” –ын ЛЧинбатын гэрийг ухаж, эхнэрийх нь жирийн эмэгтэйчүүд сонсвол ухаан алдмаар үнэтэй үнэт эдлэлийг нь хулгайлсан тухай мэдээлсэн. Тэд мөн экс гишүүн Л.Гүндалайгийн гэрээр “шүргээд” гарсан. “Шүргээд” гарахдаа ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, гинж, үсний сувдан даруулга, , мөнгөн тоногтой хэт хутга, бурхан, очир, эрх, хөөрөгний толгой, хөөрөг, даалин, гадаад улсын мөнгөн тэмдэгтүүд, зургийн аппарат зэрэг нийт 180 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 10 сая төгрөгийг нь аваад арилсан. Экс гишүүний эхнэрийн үнэт эдлэл, ээмэг бөгж солонгос урт гартан Бак Жон Ёод оногджээ. Тэрээр нэлээдийг нь өөрийн монгол найз хүүхэн Б.А-д өгсөн аж. Эрэн сурвалжлах явцад монгол найз хүүхнийг нь олж эд зүйлийг нь хураан авчээ. Экс гишүүнийг эхнэрийх нь хамт байлцуулан хулгайлсан эд зүйлийг таниулах ажиллагаа хийгдэж буцаан өгсөн байна. Солонгос урт гартны монгол найз хүүхэн нь экс гишүүний эхнэрийн үнэт эдлэлийг зүүж мөн заримыг нь өөртөө тааруулан засаж янзалсан тул дээдсийн хатагтай дахин хэрэглэх аргагүй болгожээ. Экс гишүүн нь “...Япон шүрэн ээмэг 1 хос /2,000,000/ авсан боловч өөртөө тааруулаад зүүчихсэн тул дахин хэрэглэх боломжгүй болсон. Шар өнгийн алтан бөгж 1 ширхэг “channel” брэндийн шаргал өнгийн алтан бөгж 1 ширхэг, Бриллантан шигтгээтэй цагаан алтан бугуйвч, Сваровский бугуйвч, Сваровский урт гинжтэй хүзүүний зүүлт зэрэг эд зүйлүдийг эд зүйл таниж олуулах ажиллагаагаар болон Солонгос улсаас сүүлд авч ирсэн таиж олуулах ажиллагаагаар буцааж авсан. .... Манай эхнэрийн зарим эд зүйл олдоогүйг нэмж нэхэмжилж мэдүүлэг өгч байна үүнд. Японы шүрэн хүзүүний зүүлт 2,500,000? түүнийг Солонгос улсаас сүүлд авч байсан. Цагаан алтан бриллианттай ээмэг арабаас авч ирсэн үнэлгээ 5,000,000т болно. Цагаан алтан бриллианттай ээмэг 10,000,000т үнэлнэ ...” гэжээ. Харин солонгос, монгол урт гартнууд аваагүй зүйл нэхлээ хэмээн эсэргүүцсэн. Экс гишүүний эхнэр солонгос урт гартны монгол найз хүүхнээс гарсан үнэт эдлэл, ээмэг бөгжөө бушуухан зарж өөрөөсөө холдуулсан сурагтай.
НУУЦ.мн

haha teneg gunb***ai hudlaa yrij bj magadgui shu