Жүжигчин Р.Адъяа ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН хэргээр ял авлаа
Нийтэлсэн: 2019-01-16 00:54:40
.jpg)
Өнгөрөгч 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр жүжигчин Р.Адъяа согтуурсан үедээ эхнэрээ зодож, гэмтээсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Улмаар Р.Адъяад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг гэм буруутайд тооцон, шүүхээс ял оногдуулсан байна. Р.Адъяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.7 дугаар зүйл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга хүч хэрэглэх гэсэн зүйл ангиар тус тус яллан, гурван сар зорчих эрхийг хязгаарлах, 1000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
NUUTS.mn
