Нууц мэдээллийн уурхай

Хойд Солонгосын иргэн манадаг Л.Чинбатын гэрийг Өмнөд Солонгосын хулгайч УХСАН НЬ ...

Нийтэлсэн: 2019-01-15 02:21:48

Монголын дээлсийн хүрээлэнгийхнийг “мулзалсан” шуугианаас хамгийн дуулиантай нь “Гацуурт”-ын Л.Чинбат, экс гишүүн Л.Гүндалай нарын гэрийг ухсан хэрэг юм. Энэ хэргийг Өмнөд Солонгосын хулгайч Бак Жон Ёо үйлдсэн. Тэрээр монгол хамтрагчтай төдийгүй монгол найз хүүхэнтэй нэгэн байсан. Монгол хамтрагч нь Хүрэлжанжин гэдэг сүртэй нэртэй. Тэрээр Солонгосд олон жил амьдарч байгаад буцан ирж орчуулагчаар ажиллаж байжээ. Солонгос, монгол урт гартнууд Л.Чинбатын гэрээс 590 сая гаруй төгрөгний хөөрөг, хуучны эдлэл, эхнэрийх нь алт мөнгөн үнэт эдлэл болон 10 сая төгрөг бэлнээр, экс гишүүний гэрээс 190 сая төгрөгний үнэт эдлэл, 15 сая төгрөг авсан. Энэ хэргийн нэгэн сонирхолтой зүйл нь Л.Чинбатын гэрийн манаачаар Хойд Солонгосын иргэн Пак Сүн Хёк ажиллаж байсан бол манадаг айлыг нь Өмнөд Солонгосын урт гартан хоослох шахсан. Хоёр Солонгосын иргэд хоорондоо холбоотой эсэх нь тогтоогдоогүй. Гэхдээ “Гацуурт”-ын босс эд хөрөнгөө мануулах тал дээр монголчуудаас илүү гадныханд итгэдэг аж. Монголд ажиллахаар ирсэн Хойд Солонгосынхон ажилсаг, үнэнч, хулгай хийдэггүй хэмээн магтуулдаг.  Урт гартнууд монгол баяны хаусын хоёр давхрын цонхыг хагалан орж байхад Хойд Солонгосын манаач хаа байсан нь тодорхойгүй. Хулгай орсоныг манаач бус харин боссын эхнэрийн дүү мэдэж Англид явж байсан хүргэн ах, эгчдээ утас цохижээ. Гэртээ ирээд эд хөрөнгөө бүртгэж үзэхэд маш өндөр үнэтэй бурхан, хөөрөг, хуучны эд зүйлийг нь хамж аваад талийжээ. “Гацуурт”-ын босс нь хуучны эдлэл, хөөрөгний хорхойтон, том цуглуулгатай гэнэ. Монголд ганцхан гэгдэх  зүйл ч боссын цуглуулгад байдаг гэх нь бий. Өөрийх нь мэдүүлсэнээр хүрлийн үед хамаарагдах таягны толгой алга болжээ. Хууль журам яривал музейд байх учиртай энэ таягны толгойг 70 мянган доллароор авсан гэнэ. Гишүүн А.Сүхбатаас 25 саяар авсан Майдар бурхан алдагдсан гэжээ. Мөн 200 жилийн настай хөөрөг гээд гадаад, дотоодын хөөрөгний цуглуулагчдаас худалдаж авсан 3 саяас 300 сая хүртэл үнэлэгдэх олон хөөргийг нь монгол, солонгос урт гартнууд хамаад алга болжээ. Эхнэрийх нь Англи, Турк, Арабын Эмират, Канад, Шинэ Зеланд зэрэг улсаас 100 доллароос 15 мянган доллароор худалдан авсан ээмэг бөгж, кулон зүүлт бугуйвч зэрэг нь мөн хулгайлагджээ.  Монгол солонгос “сайн эрс” мөрдөн байцаалтын явцад “хохирогч нарын нэхэмжлээд байгаа эд зүйлс дотор аваагүй, мэдэхгүй зүйлүүд байна ...  авсан зүйлүүдээ бүгдийг нь өгчихөөд байхад мэдэхгүй эд зүйлийг нэмхэмжиллээ” хэмээн гомдол гаргасан ч авч хэлэлцээгүй аж. /үргэлжлэл бий/

 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. yiliin yr chini?....Hohino!!! /148.60.92.227/ 2019-01-16 02:38:50

    Bayan hyniig b***ag toirohgyi ee!!yumaan ***dsaar baih bolno!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших