Нууц мэдээллийн уурхай

Шууданч тагтаа 194 цэргийн амийг аварсан ТҮҮХЭЭС ...

Нийтэлсэн: 2019-01-13 07:44:13

Энэ явдал дэлхийн 1-р дайны үед 1917 онд болжээ. 9-рд нь Мёз-Арганскийн чиглэлд давшсан Францын армийн дайралтанд Америкийн явган цэргийн 77-р дивиз оролцсон Давшилтын явцад дивизийн 10 рот/500 цэрэг/  үндсэн хүчнээсээ хэт тасран урагшилсанаас германчуууды бүслэлтэнд бараг оржээ. Бүслэлтэнд орсон ротуудтай холбоо бүрэн тасарсан дивизийн штабд тэднийг “Алдагдсан батальон” хэмээн нэрийджээ. Бүслэлтэнд орогсодын галт зэвсэг, сум байлдааны хэрэгсэл, хүнс нь бүрэн шавхагдаж цэргүүд нь эцэж туйлдсан. 10-р сарын 4-нд “алдагдсан батальон”-ы удирдлагыг гартаа авсан Чарльз Уайт Уиттлиси  шууданч тагтаагаар мэдээ хүргэхээр шийджээ. Тухайн үед холбооны ангийн мэдэлд 10 тагтаа байсан гэнэ. Эхний тагтаа нь ар талд хүрч чадсан ч хошууч өөрийн байрлалынхаа солбицолыг буруу тэмдэглэсэн мэдээлэл явуулж аймшигтай алдаа гаргажээ. Бүслэгдсэн цэргүүдээ их бууны галаар дэмжсэн Америкийн их буучдын шуурган гал германчууд дээр бус харин “Алдагдсан батальон”-ы толгой дээр бууж эхэлжээ.  Өөрийн талын их бууны галд олон арван цэрэг алагдаж шархадсаар ердөө 194 цэрэг үлджээ. Хошууч мэдээллийг залруулахаар ахин дахин шууданч тагтаа нисгэсэн ч аль нь ч ар талд хүрч чадсангүй Бүсэлсэн германчууд шууданч тагтааг ээлж дараалан буудан унагасаар байв. Эцэст нь хамгийн сүүлчийн “Шер Ами”/ францаар хонгор найз/ гэдэг нэртэй тагтаа үлджээ.  Энэ тагтаанд өөрийн байрлалын тухай зөв мэдээллийг их бууны галыг зогсоох хүсэлтийн хамт дайсан. 194 цэргийн  амьд үлдэх эцсийн найдварыг тээсэн тагтаа ердөө 25-хан минутын дотор галын шугмыг даван ниссээр 77-р дивизийн штабд хүрчээ. Нисэх зуураа хэд хэдэн урдаа шархдаж өрөөсөн хөлөө тас буудуулсан ч мэдээллийг хүргэж чадсанд их бууны гал зогсож цэргүүд аврагджээ. 10-р сарын 8-нд “Алдагдсан батальон” үндсэн хүчтэйгээ нийлжээ. Баатарлаг тагтаа 1919 оны 6-р сард үхсэн агаад өдгөө чихмэл нь Америкийн Смитсоновын их сургуулийн музейд хадгалагдаж байна.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших