Нууц мэдээллийн уурхай

Үргэлж инээмсэглэн угтаж сайхан үйлчилдэг зөөгчөө унаагүй БОЛОХОД НЬ ... /бичлэг/

Нийтэлсэн: 2019-01-13 01:30:06

The Hutchinson News –д мэдээлснээр Америкийн Канзас хотын Вики Андерсон гэдэг эмэгтэй хажуугийн Саут Хатчинсон хотын «Макдоналдсе» -д зөөгчөөр ажилладаг. Эмэгтэй ажилдаа хуучин муу «Олдсмобил» машинаараа явдаг байжээ. Машиных нь агааржуулагч эвдэрч, цонх хаагдадгүй, хаалга нь гажсан ч яаж ийгээд унаад л байжээ. Гэтэл өнгөрсөн оны 11-р сард машин нь бүрмөсөн эвдэрч 500 долларын засвар хийгдэх тооцоо гарсан нь өөрийх нь үнээс их болжээ. Ийнхүү унаагүй болсон тул хамт ажиллагсадаа гуйж машинд нь дайгдах болов. Гэхдээ үргэлж түүнийг авч явах хүн тэр болгон гарсангүй. Эмэгтэй санаандгүй байдлаар өөрийн зовлонгоо байнгийн үйлчлүүлэгчдийн нэг болох бизнесмэн Крис Эллисд ярьж хямдхан машин сурагласан байна.  Бизнесмэнд Вики үйлчилдэг агаад найрсаг харьцан шуурхай үйлчилж байнга хошигнодог нь  таалагддаг байжээ.  Гэтэл бизнэсмэн эр машинтай болгож өгнө хэмээн шуудхан амлажээ.
-Би хувь заяаны учрал тохиолд их итгэдэг хүн л дээ . Вики унаагүй болсон тухайгаа ярьж байхад түүнд туслах ёстой гээд хэн нэгэн надад хэлэх шиг болсон-
Өмнө нь Крисийн хүү Жош нь шинэ пикап худалдан авсан тул 2009 оны «Понтиак»-аа 2000 доллароор зарах гэж байжээ. Аав нь шууд л хүүтэйгээ наймаалцаж үнийг нь 500 доллароор буулгаж чадсан байна. Хүү машинаа хямдруулсан төдийгүй бага зэргийн засвар хийхэд нь аавдаа тусалжээ.
-«Макдоналдса»-д аавтай хамт очиход тэр зөөгч эмэгтэй ямагт инээмсэглэн угтаж чин сэтгэлээсээ үйлчилдэг. Тийм ч учраас аавыгаа сайн үйл хийхэд нь би тусалсан-
Засварлаж дууссаны дараа эцэг хүү хоёр машинаа Викийн ажил дээр хүргэж иржээ. Машин бэлэглэх гэж байгаагаа менежерд нь урьдчилан хэлсэн тул тэрээр бичлэг хийсэн байна.
-Энэ хар машин чинийх, энэ түлхүүр нь
-Үгүй байлгүй дээ
-Би чамайг машинтай болгоно гэсэн. Тэр машин нь энэ байна
-Чамайг тоглож байна гэж бодсон юмсан
-Би тоглоомоор хэлээгүй

Баярласан эмэгтэй хариу хэрхэн талархахаа асуухад бизнесмэн эр “би зүгээр л хүнд тусалж байгаа юм” гэжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших