Нууц мэдээллийн уурхай

Өрөөсөн бөөрөө “iPhone”-оор ТУЛСАН залуу хэвтэрд оржээ

Нийтэлсэн: 2019-01-12 02:52:28

2011 онд 17 настай байсан хятад залуу Ван сургуулийн ахлах ангид сурч байхдаа үеийхнийхээ нэгэн адил “iPhone” гар утас барих хязгааргүй хүсэлд автсан байжээ. Гэсэн ч гэр бүлийн санхүүгийн боломж энэ мөрөөдлийг нь биелүүлж чадахгүй байв.  Хүслэн болсон гар утасаа барихын тулд юу ч хийхэд бэлэн болсон тэрээр эрүүл мэндийн нэгэн сайтнаас бөөрөө өндөр үнээр зарж болох тухай мэдээлэл уншжээ. Ингээд эрж хайсаар нэгэн зуучлагчтай уулзсан байна. Ярилцаж тохиролцсоны эцэст нь нэг бөөрөө 22 мянган юаниар зарахаар болжээ. Зуучлагч нь залууг хоёр мэс засалч дээр авчирч тэд нууц байдалд хагалгаа хийн өрөөсөн бөөрийг нь авчээ.

Мэс заслын дараа мөнгөө авсан залуу тэр өдөртөө л мөрөөдөл болсон “iPhone 4” болон “iPad 2” худалдан авч гэртээ баяр хөөртэй иржээ. Мөнгөтэй болсон нууцаа гэрийхэндээ хэлэлгүй таг нуужээ.  Гэсэн ч гар утсаараа удаан гангарч  чадсангүй. Удалгүй залуугийн ганц бөөрнийх нь ажиллагаа доголдож  бие нь гэнэт мууджээ. Шинжилгэээгээр бөөрний дутагдалд орсон нь батлагдсан байна. Ийнхүү өрөөсөн бөөрөө гар утсаар арилжсан залуу одоо болтол хэвтэрд эмчлүүлж байна.

Ихээхэн үнэтэй гемодиализийн эмчилгээнд орж байнгийн асаргаа сувилгаа шаардах болсон. Эцэст нь залуу бүх үнэнээ гэрийхэндээ хэлсэнд цагдаад ханджээ. Бөөрний зуучлагч болон хагалгаа хийсэн хоёр эмч шийтгүүлж тэднээс 1,5 сая юаны нөхөн төлбөр гаргуулж залууд өгчээ. Гэхдээ энэ нь хэзээ ч сэргэхгүй болсон  эрүүл мэндийг нь аварч чадахгүй юм.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 5
  1. зочин /202.9.42.121/ 2019-01-13 19:08:25

    өөрийнхөө эрүүл мэндийг ганц гар утасаар сольсон эргүү тэнэг байна даа. чи ажил хөдөлмөр эрхлээд гар утасны мөнгө олчихож чадна. харин эрүүл мэндээ хэзээ ч эргүүлэн олж авч чадахгүй.

  2. Баасансүрэн /202.126.88.37/ 2019-01-13 19:52:43

    Яасан

  3. mgl /66.181.185.118/ 2019-01-15 20:25:50

    hevtert gej l bichmeer sanagdah yum.

  4. Dedra /178.63.3.159/ 2019-03-08 18:35:45

    card games online no deposit bonus codes online card games arizona casinos slot games

  5. Luther /178.63.3.30/ 2019-04-12 06:52:56

    online casino bonus adult games casino games slots online casino bonus online gambling

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших