Нууц мэдээллийн уурхай

Элчин сайд Т.Лхагвадоржоо улсын мөнгө “ёо” гэхгүй нь сайхан БАЙНА УУ ?

Нийтэлсэн: 2019-01-11 01:18:21

Гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудаас санхүүгийн хамгийн их зөрчилтэй нь Сингапурт суугаа ЭСЯ гэнэ. Энэ улсад шижигнэсэн залуу элчин сайд Т.Лхагвадорж ажилладаг. Тэрээр өмнө нь уул уурхайн салбарт ажилладаг том компани удирдаж байсны хувьд мөнгөний зарцуулалт, санхүүгийн сахилга батын чухлыг мэдэхийн дээдээр мэднэ. Хөрөнгийг зөвхөн зориулалт ёсоор ашиглах, санхүүгийн нарийн бүртгэл хөтлөх, илүү цалин хангамж олгохш үргүй зардал гаргахгүй байх зэрэг   санхүүгийн алтан дүрмүүдийг сахиж явсанаар “Хүннү Коул” амжилттай хүрсэн байх. Гэтэл төрийн албанд орж захирал элчин сайд болонгуут л тэрхүү  хариуцлагатай, нягт нямбай “чанар” нь хийсэх мэт арилан одсон гайхалтай. Учир нь улсын мөнгө уйлдаггүйд байсан биз. Энэ ЭСЯ-наас санхүүгийн ноцтой зөрчил олонтоо гарчээ. Хамгийн эхэнд сингапур долларыг ам. долларт шилжүүлэхдээ Сингапур улсын арилжааны банкны ханшаар хөрвүүлж санхүүгийн тайландаа тусгажээ. Үнэт цаасыг бараа материалын дансандаа бүртгээгүй явжээ. Санхүүгий тайлангууд нь хоорондоо маш их зөрүүтэй гарчээ. 2017 оны санхүүгийн байдлын тайлангийн эхний үлдэгдэл нь 2016 оны санхүүгийн тайлангийн эцсийн үлдэгдлээс 23,9 мянган доллароор зөрсөн гэнэ. Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл нь үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээс 182,8 мянган доллар, эцсийн үлдэгдэл нь 186,7 мянган доллароор зөрсөн бол үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлээс бүр 358,6 мянган доллароор дутуу илэрхийлэгджээ.  Санхүүгийн тайлан нь ийм маапаантай байхад нягтлан бодогч Ю.Туяацэцэг нь 2016-2018 оны хооронд нийт 11,5 мянган долларын илүү цалин авчээ. Элчин сайдын 2016 оны А/02 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажилд томилохдоо цалинг нь сард 1024 доллароор тогтоожээ. Энэ нь дипломат төлөөлөгчийн газрын үйличилгээ-техникийн ажилтны цалинг 40 хүртэл хувиар тогтоохоор заасан Засгий газрын 2001 оны 168-р, 2008 оны 336-р тогтоолыг тус тус шууд зөрчжээ. Нягтлан бодогч нь 1024 долларын цалин авсанаар 64 хувиар буюу 384 доллар сар бүр илүү авч иржээ. Ийнхүү илүү авсан цалинг нь тооцоход 2018 оны 8-р сарын байдлаар нийт 11,5 мянган доллар болсон байна. Тус ЭСЯ нь батлагдсан төсвийг 71,4 мянган доллароор хэтрүүлсэнээс гадна 2017 оны зарцуулагдаагүй үлдэгдэл болох 18,5 мянган долларыг улсын төсөвд төлөвлөрүүлээгүй байжээ. Энэ бүх зөрчилд элчин сайдтан бус харин нягтлан бодогч гээд ажилтнууд нь буруутай байж болох юм. Гэхдээ урьд оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 211,2 мянган долларын зөвлөмжийг хэрэгжүүлээгүйн дээр бүр тайланд онд давтан гаргасныг нь ойлгоход бэрх. Элчин сайд Т.Лхагвадорж улсаа төлөөлөх, сурталчилах их “ажилдаа” дарагдаад зөвлөмжийг уншаагүй гэхэд итгэхэд бэрх. Ерөнхийлөгчийн эгчийх нь хүргэн гэгддэг тэрээр “Би хэрхэн ажилладаг вэ” хэмээн өөрийн ажлын арга барилаа сурталчлуулж байсан. Сайдын “ур чадвар”, санхүүгийн маапаанд унасан ЭСЯ хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Санхүүгийн алдаатай тайлан, нягтлан бодогчийх нь цалин ч мөн тэмээ ямаа шиг ялгаатай байх юм. Дээрхи санхүүгийн зөрчил хувийн компанид гарсан бол аль хэдийн дампуурсан биз. Харин жил болгон  санхүүжилт авдаг төрийн алба тулдаа л тэсэж байна. Компаний мөнгө бол аль хэдийн “ёо” гэсэн байгаа, харин улсын мөнгө “ёо” гэхгүй нь сайхан юм.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших