Ц.Цолмон : Гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан
.jpg)
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Ц.Цолмон "Би УИХ-ын даргатай байсан. Өрөөнд юу болсон талаар мэдээлэл хийе. Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн өнөөдөр УИХ-ын даргатай уулзсан. Тэд УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга үндэслэлүүд дээр албан ёсны хариулт бэлдээд ярилцаад гарах төлөвлөгөөтэй байсан. УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. Гурван хуудас материал байгаа. 30 хуудас материал байхгүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс сонсоогүй. Гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн. Өмнө тавьсан үндэслэлүүдтэй холбоотой мэдээлэл бэлдсэн. Үүнийг өнөөдөр хэвлэл мэдээллээр ил болгоно. Миний энэ мэдээллийн зорилго бол УИХ-ын даргын өрөөнд юу болсныг хэлэх" гэлээ.
НУУЦ.мн
