Нууц мэдээллийн уурхай

ДЭД ХОРОО: Дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй

Нийтэлсэн: 2019-01-10 06:00:08

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн юм. Дэд хорооны гишүүд уг асуудлаар санал хураалт явуулж, 100 хувийн саналаар гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шаардлагагүй гэж үзсэн байна. Уг дүгнэлтийг байнгын хороодоор хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:

Нэгд, Ерөнхий прокурорын өгсөн тайлбараас гадна дөрвөн гишүүний өгсөн тайлбар, тодруулгыг тал бүрээс нь хэлэлцсэн. Ерөнхий байдлыг авч үзвэл шалгалтын ажил дуусаагүй байгаа. Дуусах шатандаа орж байгааг Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас Мөрдөн байцаах байгууллага эдгээр гишүүдийг түдгэлзүүлэх асуудлын үндэслэл болж байгаа ЖДҮХС-аас авсан зээлтэй холбоотой шалгалт эцэслэн дуусгаад, гишүүдийн буруутай, буруугүйгээ хоёр тийш ялгаад, гарцаагүй гэсэн асуудал байвал оруулж ирнэ гэсэн үг.

Хоёрт, Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нарийвчлан шалгаж, тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.

Гуравт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа гишүүд тус бүр нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн юм байна. Мөрдөн байцаалтад саад болсон гэхээр зүйл Дэд хороонд ажиглагдсангүй. Ийм шалтгаан нөхцөлүүд байгаа учраас энэ удаад дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах боломжгүй гэдэг санал дүгнэлт гаргасан" гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших