Нууц мэдээллийн уурхай

Д.Эрдэнэбат: УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд гишүүдээр гарын үсэг зуруулж эхэллээ

Нийтэлсэн: 2019-01-10 03:06:20

УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “УИХ-ын өнөөгийн үйл явцтай уялдуулаад  АН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлан хуралдуулах талаар тогтоолын төслүүдийг санаачилж, гишүүдийнхээ дэмжлэгийг авч  УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр  гаргасан.

Үүний дагуу АН-ын бүлэг өчигдөр дахин хуралдаж, хоёр тогтоолын төслийг бэлдсэн. Тогтолын төсөлд АН-ын долоон гишүүн гарын үсгээ зурсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн заалтын дагуу УИХ  өөрөө тарах юм бол нийт гишүүдийн гуравны хоёрын  саналыг авч тогтоолын төсөл өргөн баригдах учиртай” гэж тодотголоо.



Тэрээр тогтоолын төслүүдийг санаачлах болсон үндэслэлүүдээ тайлбарлахдаа,

“НЭГДҮГЭЭРТ: УИХ, Засгийн газар хоорондын үл ойлголцол хэрээс хэтэрч хоорондын тэмцлийн хэлбэрт шилжсэн нь  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Тийм учраас хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа.

ХОЁРДУГААРТ: УИХ-ын гишүүд нь өөрсдлөө албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож сахилга хариуцлага ёс суртахууны олон талын алдааг гаргаж хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байна.

ГУРАВДУГААРТ: Олон нийтийн байгууллагуудын гаргасан судалгаагаар УИХ-ын нэр хүнд маш доод хэмжээнд очсон нь харагдаж байгаа. Ард түмний итгэлийг алдсан энэ нөхцөл байдал нь цаашдаа төрийг төлөөлж  эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж байгүй болсон гэж бид харж байна. УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад хоёр сар болох гэж байна. энэ хугацаанд Засгийн газрын гурван сайдын асуудлыг хэлэлцээгүй.

Тиймээс Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дагуу АН нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч УИХ өөрөө тарах шийдвэрий гаргах нь зүйтэй гэж үзэн энэхүү тогтоолын төслийг санаачиллаа” гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших