М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн Б.Батзориг гэдэг хүн мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа
Нийтэлсэн: 2019-01-09 08:26:35
.jpg)
УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр УИХ-д хүргүүлсэн билээ. Хуралд тус дэд хорооны таван гишүүнээс гадна асуудал нь яригдаж буй УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцохоор иржээ. Хурлын танхим руу орж явахад нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас асуудлыг тодруулахад ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Харин Л.Энхболд гишүүн "Би ЖДҮХСангаас зээл аваагүй" гэсэн юм. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Уг нь шалгалтын ажиллагаанд саад учруулна гээд л оруулж ирж байгаа. Энэ асуудалд нааштай хандана гэж бодож байна. Батзориг ойлгомжтой. Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно" гэв.
НУУЦ.мн
