Нууц мэдээллийн уурхай

Д.Дамба-Очир : УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлаас болж гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх гэж байна

Нийтэлсэн: 2019-01-09 08:10:29



Ерөнхий прокуорооос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн дөрвөн гишүүний нэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таныг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүдэд орон нутаг, тойргоос нь хүсэлт их ирдэг. Үүнийг цааш нь уламжлах нь УИХ-ын гишүүний үүрэг. Миний ойлгосноор УИХ-ын 30 гаруй гишүүн ЖДҮХС-д албан бичиг илгээсэн юм билээ. Миний хувьд албан бичиг илгээж тухайн компанийг дэмжсэн. Түүнээс надтай холбоотой зүйл байхгүй. Бүгдийг нь АТГ-аас дуудаж, асуулт асуусан. Яагаад адилхан бүгдээрээ албан бичиг илгээсэн байтал намайг оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Би УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 40 гишүүний нэг. МАНАН-гийн, шударга ёсны эсрэг зогсож байгаа. Шударга ёсыг бүрдүүлэхийн төлөө зогсож байна. Энэ үйл ажиллагааг би дэмжиж, гарын үсэг зурж, төрийн ажлыг сайжруулах, цэгцлэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрчлөлт хийх гэж байгааг дэмжсэн. Миний ах дүү, хамаатан садан, надтай холбоотой нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй. Энэ бол улс төрийн шалтаг, шалтгаанаар оруулж ирж байна гэж харж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэдэг. Цаг хугацаа бүгдийг харуулна. Надад ч бас эвгүй,амаргүй байна. Өнөөдөр манай компани дээр очоод гэрээ, дансыг шалгаж байна гэсэн. Бид иргэдээ, тойргоо төлөөлж улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс.

-Яагаад эхний ээлжинд дөрвөн гишүүнийг оруулж ирж байгаа юм бол?

-Цаашдаа олон гишүүнийг оруулж ирэх юм шиг байна лээ. Ямар үндэслэлтэй гэдгээ Ерөнхий прокурор тайлбарлах байх.

-Гишүүд ямар нэгэн компанийг дэмжсэн албан бичиг илгээгээд хувь авдаг гэсэн яриа гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Надад хувь авсан зүйл байхгүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоорондын асуудлаас болж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирлээ гэж бодож байна. Шударга ёс тогтоосой билээ гэж бид бодож, энэ бүхнийг хийсэн.

-Та хэдэн компанийн өмнөөс ЖДҮХС руу албан бичиг илгээсэн юм бэ?

-Би нэг компанид бичиг хийж өгсөн. Тэр компани надтай ямар ч холбоо байхгүй. Маш олон гишүүн өөрийн компаниараа, хүүхдүүдээрээ, ах дүүсээрээ энэ зээлийг авсан байдаг юм билээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших