Прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал хүргүүлжээ
Нийтэлсэн: 2019-01-09 08:06:14
.jpg)
Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт хүргүүллээ. Эдгээр гишүүдийг өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм.Холбогдох хуулийн дагуу прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог өнөөдөр хуралдуулахаар зарласан ч ирц хүрээгүй тул маргааш болгон хойшлуулсан байна. Маргааш мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар тов гарчээ.
NUUTS.mn
