Нууц мэдээллийн уурхай

А.Отгонбаатар : Л.Оюун-Эрдэнийн жүжиг "HERO"-гийн Б.Баатарын найруулгатай

Нийтэлсэн: 2019-01-08 10:32:26

Үнэн ба Зөв намаас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуульд оролцуулдаггүй байх хуулийн төсөл санаачлахыг шаардлаа. Энэ талаар Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар “МАН сонгууль бүрт дандаа гоё уриатай оролцдог. МАН 2016 онд иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч тэгш журамт баян, хүчирхэг Монголыг цогцлооно гэсэн ийм мөрийн хөтөлбөр  дэвшүүлсэн. Гэвч үүнээс өнөөдөр нэгийг нь ч биелүүлээгүй. Тийм учраас мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй байх хуулийн төсөл санаачлаач  гэж Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт гаргаж байна. Хэрвээ ийм хуулийн заалт бий болбол 2012-2016 онд төрийг удирдсан АН, МАХН мөн МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Энэ олон мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас  шударга ёс гэдэг шоуг хийх тохиролцоо хийсэн. Нэгнийгээ золиосонд явуулж бусад нь цэвэрлэгдлээ гэж 2020 онд  ард түмний тархийг угаах гэж байна. Нөгөөдөр зохион байгуулах гэж байгаа Л.Оюун-Эрдэнийн жүжиг бол HERO-гийн Б.Баатарын найруулгатай том дэглэлттэй жүжиг явна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ Энхболдыгоо даргаа даргаа гээд явж байсан юм. Тухайн үед У.Хүрэлсүх М.Энхболдыгоо мөн пялдагдаад зогсож байсан. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь тохиролцоо. Нэгдээ буруу өгч ийм жүжиг хийе гэж тохирсон. 2020 онд МАН М.Энхболд, У.Хүрэлсүхтэйгээ сонгуульд оролцвол бүх шатандаа унана. МАНАН-гийн өөрсдийгөө аврах ганц зам нь одоогийн ярьж байгаа шударга ёс нь. МАН-ыг татах буулгах асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй. МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш, мянга мянган муу хүн байгаа. Манай нам үнэнд ойрхон байхын тулд Ерөнхийлөгчөөс дээрх хуулийн төслийг санаачлаач гэж хүсэлт хүргүүлж байна” гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Zochin /202.9.42.127/ 2019-01-09 06:58:40

    Chinii yaria xenii nairuulgatai ve ...

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших