Нууц мэдээллийн уурхай

АТГ Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, албан өрөөг нэгжлээ

Нийтэлсэн: 2019-01-08 01:12:34

АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр болон ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийж, Д.Дорлигжавыг саатуулан шалгахаар болсон тухай эх сурвалж мэдээлжээ.  Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохын өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд УЕП Д.Дорлигжавд “Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.доллар шилжүүлсэн гэх баримтыг олон нийтийн сүлжээнд тавьж байлаа. Тухайн үед Т.Ганболд энэ мэдээллийг нотлоогүй боловч өнгөрөгч сард 25-р суваг телевизэд өгсөн ярилцлагадаа энэ мэдээлэл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. "Д.Дорлигжавын төрсөн Баатарын данс руу энэ мөнгийг шилжүүлсний дараа түүнийг цагдан хорионоос сулласан” гэсэн билээ. Харин Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, "Т.Ганболд миний дүүгийн данс руу дээр мөнгийг санаатайгаар хийсэн. Би түүнийг шалгуулна" гэсэн боловч Т.Ганболдын мэдээллийн мөрөөр АТГ-аас өөрийг нь дуудаж мэдүүлэг авсныг үгүйсгээгүй. Гэвч өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас үзвэл АТГ "Алтан Дорнод Монгол" компани болон УЕП асантай холбоотой 4 сая ам.долларын асуудлаар зүгээр нэг мэдүүлэг аваад өнгөрөөгүй бололтой.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших