Нууц мэдээллийн уурхай

10 жил комд байгаа өвчтөнг ЖИРЭМСЛҮҮЛСЭН эмнэлгийн ажилтанг тогтоох мөрдлөг эхэлжээ

Нийтэлсэн: 2019-01-07 03:38:07

ДейлиМэйл-д мэдээлснээр Америкийн Аризоно мужийн Феникс хотын Hacienda HealthCare эмнэлэгт онцгой хэрэг дэгдээд байна. Одоогоос 10 жилийн усанд живэх шахсанаас комд орсоноос хойш тус эмнэлэгт хэвтэж байгаа  өвчтөн эмэгтэй өнгөрсөн оны 12-р сарын 29-нд хүүхэд төрүүлжээ. Комд байгаа өвтөн жирэмсэлсэнийг эмч, сувилагч нарын хэн нь ч мэдээгүй аж. Өвчтөнг ёолон гинших үеэр өрөөнд нь ороход тэрээр төрж байсан гэнэ. Хүүхэд нь эрүүл саруул төрсөн бол эх нь одоо ч комын байдалтай хэвээрээ байна. Болсон явдал ихээхэн шуугиан тарьж олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Иргэд  бие хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан бэлгийн харьцаанд орсон этгээдийг олж тогтоон шийтгэхийг шаардсан байна. Төрөлтийн хугацаагаар тооцоход өвчтөнийг 2018 оны 3-р сард хүчирхийлсэн болж таарч байна.  Мөн хүчирхийлэгч нь эмнэлгийн эрэгтэй ажилтнуудын нэг болох нь тодорхой аж. Одоогоор мөрдлөг эхэлсэн агаад хэвтэрд байгаа бүхий эмэгтэй өвчтөнүүдэд эрэгтэй эмч, сувилагч нар зөвхөн эмэгтэй ажилтны хамтаар үзлэг эмчилгээ хийх шинэ журам гаргажээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших