Нууц мэдээллийн уурхай

"Цуглуулганы хаан" буюу дэлхийн 1-р дайны хамгийн шуналт цэрэг Жон Хайнс

Нийтэлсэн: 2019-01-06 04:40:45

Байлдааны олзоор баяжих хүсэл нь олон зууны турш бүхий л улс үндэстний цэргүүдийн мөнхийн хүсэл байсаар ирсэн. Чингис хаан хүртэл арга ядахдаа тулалдаан дуусаагүй байхад олз хайгчдыг цээрлүүлэх зарлиг гаргаж байсан. Дайны олзоор баяжих хүсэл зорилгоор дайнд мордсоноо нуугаагүй цэргүүдийн нэг нь дэлхийн 1-р дайны хамгийн шуналтай байлдагч хэмээн цоллуулсан Австралийн Жон Хайнс юм. Шинэ Зеландад төрсөн тэрээр багаасаа хонь хариулах, ноос хяргах, боомтод ачаа буулгах  зэрэг хар бор ажил хийсээр 1915 онд 36 нас хүржээ. Энэ хүртлээ амьдралын гол зорилго болсон хөрөнгө мөнгө хурааж чадсангүй. Бие давжаа, чадал тэнхээ муутайн дээр боловсролгүй тул өнөө маргаашийн хоолны мөнгөө л олдог байв.  Тэрээр Америк, Африк, Энэтхэгт байлдаж байлдааны олзоор баяжсан англи, австрали цэргүүдийн тухай олонтоо сонсон атаархаж явжээ. Дайн эхэлмэгч тэрээр өөрийгөө 27 настай гэсэн хуурамч бичиг баримтаар Австралийн армид сайн дураараа элссэн ч 1916 оны 2-р сард эрүүл мэндээр тэнцэхгүй хэмээн халагджээ.  Гэтэл аз болж Европод дайны байдал хүндэрсэн тул англичууд цэрэгт татагчидад тавих шаардлагаа сулруулсанаар Жон тэр жилийнхээ зун ахин цэрэгт элсэж чаджээ. Хэдэн сар бэлтгэл сургууль хийсний дараа Баруун фронтод байлдах Австралийн 45-р батальоны бүрэлдэхүүнд багтан Европыг зорьсон. Дайны талбарт очсон цагаасаа эхлэн жинхэнэ зорилгодоо хүрэхийн тулд амьд үлдэх ганцхан  хүслээр “тулалдаж” эхэлжээ. Гэхдээ тэрээр хулчгар байсангүй. Дайны дараа өөрийх нь баталсанаар дайсны пулёметын цэгийг гар бөмбөгөөр устгаж нэг удаа 60 цэргийг ганцаараа олзолж байсан гэнэ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд “ би дэлхийн 1-р дайнд хамгийн олон германыг алсан австрали цэрэг” хэмээн сайрхдаг байсан. Жон муугүй цэрэг ч сахилга батын хувьд авах юмгүй нэгэн байв. Тэргүүн шугамд очсоноосоо хойш зөвхөн архидан согтуурсан гэх шалтгаанаар есөн удаа цэргийн шүүхээр шийтгүүлжээ. Цэргийн агт, эд зүйлсийг лонх вискигээр шууд л сольдог. Чөлөөгөөр явж франц хүүхнүүдтэй зугаацах, цэргийн эмнэлэгт хэвтэхийн тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр цэргийн цагдаад хүртэл баривчлагдаж байжээ. Жоныг хэрэг хийх бүрд нь гэмээ цусаараа цагаатгах ял оноон хамгийн ширүүн тулалдаан болж байгаа газарт явуулдаг. Яаж ийгээд амьд үлдэж чадаад байсан тэрээр удалгүй өөр байдлаар алдаршиж эхлэв. Тэр нь байлдааны олз цуглуулах буюу алагдсан дайсныг тонох байлаа.  Германчуудын хориглолтын 1-р эгнээг эзэлсэн нөхөд нь цааш дайрахад Жон сэмхэн үлдэж нуувч бүр,  цогцос бүртэй нэгбүрчилэн “ажилладаг”. Тулалдааны дараа бусад нь амарч байхад тэрээр байлдааны талбарыг “шалгахаар” гардаг байв. Хамт байлдаж байсан нөхдийх нь баталсанаар Жон алагдсан дайсныг  30-хан секундын дотор хөлөөс толгой хүртэл нүцгэлж хамаг халаасыг нь ухаж цаг бөгж түрүүвчийг нь мулзалдаг байсан гэнэ. Алтан шүдийг нь хутганы үзүүрээр маш сурамгай суга татдаг. Тэрээр цаг, бөгж, үнэт эдлэл, зүүлт, мөнгө, хувцас, офицерийн буу, хутга, дуулга гээд үнэ хүрч бүхнийг авдаг байжээ. Мөн цаашаа үнэ хүргэн зарж чаддаг байв. Жон тонуулаа цуглуулга хийж байна хэмээн цайруулсаар удалгүй цэргүүдийн дунд “Цуглуулганы хаан” хэмээн алдаршжээ. Доорхи гэрэл зургийг 1917оны 9-р сард Ипре хотын төлөөх 3-дахь тулалдааны үеэр Австралийн гэрэл зурагчин Фрэнк Харли нутагт нэгт  Жон нь алагдсан германчуудаас тоносон эд зүйлээ үзэж байгаагаар авахуулжээ.  Зураг сонинд  "Wild Eyes, the souvenir king" буюу "Зэрлэг харцат Цуглуулганы хаан" нэрээр нийтлэгдэж Германд хүртэл тарж бүр Кайзер Вильгельмд үзүүлжээ.

Алагдсан цэргүүдийх нь хувийн зүйлсийн дунд Германы банкны үнэт цаасыг бариад сууж буй Жоны зургийг харсан Кайзер ихэд зэвүүцэж “энэ чинь цэрэг биш харин шуналын тулам байна” гэсэн гэдэг. Тэр дор нь Германы сонинуудад шуналт австрали цэргийн тухай мэдээ жигшин зэвүүцсэн мэдээ нийтлэгдсэн. Энэ үед Жон “бизнесээ” өргөжүүлж олзлогдогсод руу оржээ. Тоносон үнэт эдлэл зарсан мөнгөөрөө англи, франц офицеруудыг хахуульдаж олзлогсодыг мулзлах болов. Цуваагаар яваа олзлогсодыг гэнэт зогсооход “Цуглуулганы хаан” морин тэрэгтэй ирж олзлогдогч нэг бүрийн халаасыг ухаж амыг нь ангайлгаж үздэг байв.  Түүний нуувчинд хэдэн арван чемодан цаг, бөгж зүүлт зэрэг үнэт эдлэл, герман марк, үнэт цаасаар дүүргэсэн хайрцаг өрөөстэй байдаг. Бүр ханын цаг, төгөлдөр хуур хүртэл  чирч явдаг байжээ. Маш гайхалтай хийцтэй том ханын цагийг нь дайсны их бууны чиглүүлэгчдийн анхаарлыг татаад байна гэх шалтгаанаар нөхөд нь дэлбэлэхэд Жон галзууртлаа уурлаж бүгдийг нь буудна хэмээн заналхийлсэн гэдэг. Ийнхүү ихээхэн хөрөнгө цуглуулсан Жон 1918 онд дайны баатар болон Австралидаа иржээ.  Сиднэй хотод байшин худалдан авч Европын үнэт эдлэлийн дэлгүүр нээж дайны олзоо зарж эхэлжээ. Мөн хөөцөлдсөөр дайны ахмад дайчны багагүй хэмжээний тэтгэмжийг сар бүр авах болов. Гэхдээ тэрээр тийм ч муу хүн байсангүй. 1930 он хүртэл бямба гариг бүрийн өглөө шинэ жимс ногоогоор дүүргэсэн хоёр том сагсыг  Сидней хотын цэргийн эмнэлгийн 1-р дайны ахмад дайчдын тасагт хүргүүлдэг байжээ.  Дэлхийн 2-р дайн эхлэхэд 62 настай Жон хуучин бизнесдээ эргэж орохоор шийдэн цэрэгт элсэхээр өргөдлөө өгсөн ч базаахгүй түүхтэй өвгөнг авсангүй. Гэсэн ч ямар нэгэн аргаар заавал фронт явахын тулд цэргийн хөлөг онгоцонд нууцаар суугаад баригджээ. Ийнхүү “байлдах” гэж улайрч байсны шалтгаан нь “Цуглуулганы хаан” нэлээд олон хүнээс герман дугуй, швейцарь цагны захиалга авчихсанд байжээ. Австралийн цэргийн түүхийн өвөрмөц нэгэн баатар 1956 онд 79 насандаа нас баржээ. Авсанд нь хайртай герман хутга, мөн насан эцэслэтэлээ борлуулж чадаагүй 1-р дайны үеийн Германы үнэт цааснуудыг нь хийсэн гэдэг. 

1962 онд ахмад дайчдын хүсэлтээр  амьдарч байсан гудамжийг нь Жон Хайнсын нэрээр “John Hines Avenue" хэмээн нэрлэжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. шулаач /59.153.85.131/ 2019-02-12 20:55:19

    надтай зорилго нэгтэй анд минь байсан байна

  2. шулаач /59.153.85.131/ 2019-02-12 20:55:21

    надтай зорилго нэгтэй анд минь байсан байна

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших