Нууц мэдээллийн уурхай

Бугант тосгоны “35-ын ам”-ын уурхайд хятад хөрөнгө оруулагч монгол залууд ЗОДУУЛЖЭЭ

Нийтэлсэн: 2019-01-04 02:25:32

Хэрэг явдал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “35-ын ам” гэх газарт болжээ. Энд уурхай ажилладаг агаад “Саян Жигүүр” компаний захирал Уянга эзэмшдэг, харин хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Ман Мин Жүн гэнэ. Тус уурхай нь техник хэрэгсэл муутай голдуу түрээсээр авч ажиллуулж байжээ. Улаанбаатар хотоос  түрээсээр авчирсан Б-Э нарын машин техникууд нь байнга эвдэрч ажил удаашруулж байсан нь хятад монгол эздийн уур цухлыг төрүүлж өөр хүмүүс оруулжээ. Харин энэ нь техникээ засаад л ажиллаад байсан залуусд таалагдсангүй. Ажлын эрх ашгийн үүднээс хэнтэй ажиллахаа шийдэх нь удирдлагын эрх мэдэл ч хятад монгол захирлууд нэлээд дээрэнгүй байдлаар шаардлага тавьжээ. Хятад хөрөнгө оруулагч болон монгол захирлаа зодсон нь тогтоогдсон Б-Э нь “Жан Мин Жүн намайг зайл гэж монголоор хэлсэн” гэжээ. Өөр нэгэн гэрч “муу эвдэрхий машинаа аваад яв гэж хөөсөн” гэж мэдүүлсэн. Хөөж байгаа зэрэг нь тус уурхайд хятад хөрөнгө оруулагч ихээхэн эрх мэдэлтэйг харуулж байна гэхэд болно. Хятад хөрөнгө оруулагч нь монгол хэлтэй ч монголчуудыг сайн мэддэггүй аж. Монголчууд нутаг дээрээ гадныханд тэр тусмаа хятадуудад хөөгдөх тун дургүй. Болсон явдлын тухай хятад хөрөнгө оруулагч нь “...уурхайн хүмүүсийн амьдардаг гэрүүдийн урдуур явж байхад цагаан өнгийн Хоово гэх машинтай зүс таних залуу ирээд чанга дуугаар орилоод мөр болон нүүр лүү цохисон. Зугтаад вагончиг дотор орж дотроос нь түгжсэн.  Тэр залуу ахин гурван хүн дагуулж ирээд хаалга өшиглөж цонх хагалсан. Уянга хаалган дээр зогсоод гадаа байгаа хүмүүст юм хэлээд байх шиг байсан. Залуус  хаалга эвдэж орж ирээд нүүр лүү цохиход ухаан балартаад унасан ...” гэжээ. Энэ зодооны үеэр монгол захирал ч зодуулж гэмтжээ. Шүүх энэ хэргийг шийдвэрлэж монгол захирал эмэгтэй, хятад хөрөнгө оруулагчийг зодсон залууг 800 мянган төгрөгөөр торгожээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 2
  1. иргэд олон түмэн /103.57.94.38/ 2019-01-04 19:12:04

    Нэг мсн сайн зодчих байсан юм

  2. Zochin /103.26.194.104/ 2019-01-05 19:44:30

    Buruudaad baih yum baihgvi hytaduudad daruulga heregtei

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших