Нууц мэдээллийн уурхай

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг олон улсын олимпийн хорооны Ёс зүйн комисст шалгуулахыг хүсчээ

Нийтэлсэн: 2019-01-03 06:00:55

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-ын удирдагч, гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоогийн Олон улсын олимпийн хорооны ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг мөрдөн шалгуулах хүсэлт явуулжээ. Энэ тухай олон улсын спортын томоохон мэдээллийн сайт www.insidethegames.biz мэдээлжээ. Уг энэ хүсэлтийн хариу хараахан ирээгүй байгаа аж.

Уг албан ёсны хүсэлтэд “МҮОХ-ны дарга Д.Загдсүрэнг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол дахь олимпизмын нэр хүндийг гутааж, уландаа гишгэж байна. Түүнийг огцрох ёстой хэмээн үзэж, ийнхүү захидал илгээлээ. Д.Загдсүрэнг огцрохыг удаа дараа шаардаж байгаа ч хараахан амжилт олоогүй байгаа” гэдгийг онцолсон байна. Авлигын хэрэгт хэдэнтээ холбогдсон Д.Загдсүрэн нь 2017 онд улиран сонгогдсоноор тасралтгүй 20 жил тус байгууллагыг удирдан ажиллаж буй юм. Тэрбээр тун удахгүй ажлаа хүлээлгэн өгч тэтгэвэртээ гарна.

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-ынхан өөрсдийн фэйсбүүк хуудастаа энэ тухай “Хэдийгээр Д.Загдсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч өмнөх олон жилийн булхай луйврыг нь сөхөхгүй байхаар хуйвалдан тохиролцсон хүмүүстээ албан тушаалаа өвлүүлэх ажлыг илэрхий зохион байгуулж байна. Иймд Д.Загдсүрэнг “гавьяаных” нь амралтад хүндтэй гаргах биш, Олимпийн хөдөлгөөнөөс хөөж явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Монгол улсын гавьяат цолыг нь хураах асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандах болно” хэмээн бичсэн  байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших