Нууц мэдээллийн уурхай

Л.Энх-Амгалан : Гишүүд жагсах биш, танхимдаа орж ирээд асуудлаа шийдэх ёстой

Нийтэлсэн: 2018-12-27 07:20:06

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдах хуваарьтай. Өвчтэй, чөлөөтэй хүмүүсийг хасаад өнөөдрийн чуулганд 68 гишүүн суух ёстойгоос чуулганы  танхим 32 гишүүн хүрэлцэн ирсэн ч  бүтэн цагийн хугацаанд ирцээ бүрдүүлж чадаагүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Чуулганы танхимд 36 гишүүн орж ирснээр чуулганы ирц бүрдэх байсан юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд мэдээлэл хийх байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чуулганы ирцийг бүрдүүлэх тухай албан хүсэлтийг УИХ-ын Тамгын газарт энэ долоо хоногт ирүүлсэн. Энэ бичгийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд ч хүргүүлсэн. Харамсалтай нь, гишүүд чуулганы хуралдаа суухгүй, ирц бүрдээгүйгээс чуулган өнөөдөр хуралдаж чадахгүй болоо. Өнөө, маргааш хоёр бол он гарахаас өмнө хуралдах ёстой сүүлийн чуулган. Он гарахаас өмнө хуулийн дагуу шийдэх ёстой асуудлууд байна. Жишээ нь, Засгийн газрын гишүүдийг томилох ёстой. Хуулиар бол Засгийн газрын гишүүн огцорсноос хойш 30 хоногийн дотор томилох ёстой. Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг огцроод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Засгийн газраас асуудлыг өргөн бариад сар гаруй хугацаа болж байна. Хугацааны хувьд хууль зөрчиж байна гэсэн үг. УИХ-ын даргаас энэ асуудлыг хууль зөрчиж байна шүү гэдгийг анхааруулж бичиг явуулсан. Чөлөөлж, томилогдож байгаа сайд нарын асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанаар 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл Ц.Цогцолмааг л хугацаанд хэлэлцсэн. Харин Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг байнгын хороо хэлэлцэхгүй Дэгийн тухай хууль зөрчиж байгаа.

Өнөөдрийн үүссэн асуудлаар ойлголцол, зөвшилцөл, шийдлийг гаргах ёстой. Түүнээс жагсаал цуглуун хийж шийдэл гаргана гэж байхгүй. Жагсаал цуглаан хамгийн зөв шийдэл биш. Ард түмэн төр барих эрхээ 75 гишүүнээр дамжуулж эдэлж байгаа. Тиймээс гишүүд Сүхбаатарын талбай жагсах биш, УИХ-ын танхимдаа орж ирээд үүсээд байгаа асуудлуудаа шийдэх ёстой.

Гишүүн бүрт хууль санаачлах эрх нь бий. 40 гишүүн гэдэг бол ямар хуулийг батлах боломжтой кноп. Тиймээс хуулийн дагуу ажиллах ёстой” гэлээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших