Нууц мэдээллийн уурхай

АТГ: Д.Дорлигжавт 4 сая ам.доллар өгсөн Т.Ганболд гадаадад гарсан

Нийтэлсэн: 2018-12-25 04:18:34

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж, ажлаа тайлагнадаг. Өнөөдөр тус газрын “Олон нийтийн төв”-д ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хурлын эхэнд 2018 оны арванхоёрдугаар сард шийдэгдсэн хавтаст хэргүүдийн болон  шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэл бага хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. Арванхоёрдугаар сард авлигаас сэргийлэх өдрүүд болж, тус газраас олон хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулсан байна.

Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлж байлаа. Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

Монгол Улсад авлига их тархсан институцээр

   - 2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.
   -Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.
    -Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.
    - Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.
    - Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.

АТГ-ын ажилтнууд ажлын тайлан мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ЖДҮХС-тай холбогдуулан хэдэн гишүүнийг шалгаж байгаа вэ?


-УИХ-ын нэр бүхий гишүүд АТГ-т ирж мэдүүлэг өгч байгаа. Нэлээд хэдэн гишүүн бий. Тоог нь хэлэх боломжгүй. Зээл авахад нөлөөлөл байсан эсэх талаар мэдүүлэг авч байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлигад өгөхөөр бэлтгэсэн байх магадлалтай 1.3 сая ам.долларыг хятадуудад буцааж өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

-1.3 сая ам.долларыг буцааж өгөөгүй. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад мөнгийг өгнө  гэсэн зүйл байхгүй.

-“Стандарт” банкинд "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаалсан  хэрэг ямар шатанд байна вэ?

-“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө маргаашгүй прокурорт шилжүүлнэ.

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй мэдээлэл гарсан. Шалгаж байгаа юу?

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын авлига авсан тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжин мэдээлэгдсэн. Д.Дорлигжавт дөрвөн сая доллар өгсөн гэх хүн нь гадаад гараад явсан учраас хүлээгдэж байна.

-УИХ-ын гишүүн Х.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэнэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа  хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн.  Би тэгээгүй. Өөрийнх нь нэгдмэл сонирхолтой этгээдийг ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байгаа. Нэгдмэл сонирхолтой гэхээр ах дүү, аав ээж, эхнэр хүүхэд гэж манай улс төрчид ойлгоод байна. Тэр бол буруу ойлголт.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?

-Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд энэ талаар ярихдаа "Дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэж хэлсэн" гэсэн. Уг хэргийг шалгаж байгаа.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших