29 орны 531 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ
Нийтэлсэн: 2018-12-25 01:53:39
.jpg)
Гадаадын иргэн, харьяатын газраас энэ онд хууль бусаар оршин суусан болон хөдөлмөр эрхэлсэн гадаадын 29 орны 531 иргэнийг албадан гаргаад байна. Үүнийг олонх нь буюу 372 нь БНХАУ-ын иргэн байгаа бол БНАСАУ-ын 42, ОХУ-ын 14, ХБНГУ-ын 8, Австралийн 10, АНУ-ын 15 иргэн байсныг тус газрын дарга Д.Мөрөн хэллээ. Тус байгууллагын хяналт шалгалтаас гадна, Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд оноох торгуулийн хэмжээ нэмэгдсэнээр жилээс жилд дээр зөрчил багасч байгаа гэв. 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол Улсад 123 улсын 23 мянга 486 иргэн оршин сууж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан Монгол Улсад оршин суух гаднын иргэдийн хяналтын тоонд хүрээгүй байгаа гэв.
Тус газраас 2018 оны байдлаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагалдах гурван журам болох Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз олгох журам, хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргах зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна.
NUUTS.mn
