Нууц мэдээллийн уурхай

УДШ: МАН-ыг татан буулгах эсэхийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ

Нийтэлсэн: 2018-12-25 01:48:44

Хууль зүйн ухааны доктор, профессор А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Тэрбээр иргэнийхээ хувиар Улсын дээд шүүхэд хандаж буйгаа өмнө нь мэдэгдсэн билээ. Хуулийн дагуу Улсын дээд шүүх түүний хүсэлтийг ажлын тав хоногт хэлэлцэж шийдвэрлэнэ. Тиймээс энэ баасан гаригт Улсын дээд шүүхээс МАН-ыг татан буулгах асуудлаар тодорхой шийдвэр гаргана гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий болоод байна.  МАН-ыг татан буулгах асуудлаар баасан гаригт эцсийн шийдвэр гарах эсэх талаар Улсын дээд шүүхийн холбогдох мэргэжилтнээс бид тодрууллаа. Тус газраас өгч буй тайлбараар бол “Улс төрийн намын тухай хуулийн 23.1 заалтад Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын ажлын өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын тав өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ гэсэн заалт байдаг. Ажлын тав хоногт шийдвэрлэх хуулийн заалт нь нам өөрөө, өөрийгөө татан буулгахаар хандсан тохиолдолд мөрдөгдөнө.

Харин МАН-ыг татан буулгах асуудлаар иргэн хүн Улсын дээд шүүхэд хандсан учраас хүсэлтийг нь өргөдөл, гомдол шийдвэрлэх журмаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, иргэний хүсэлтийн хариуг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариуг нь өгнө гэсэн үг” гэсэн юм. Улсын дээд шүүхээс хариугаа албан бичгээр өгч магадгүй байгаа аж. Мөн Хууль зүйн ухааны доктор, профессор А.Эрдэнэцогтийн хүсэлтийг өчигдөр л шүүгчид хуваарилсан байна. Тэгэхээр  Улсын дээд шүүх уг асуудлыг энэ баасан гаригт багтаан хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй болсон нь тодорхой боллоо.

 

NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших