Хуульч Х.Тэмүүжин онцгой асаргаатай хүүхдүүдэд гал тогоо бэлэглэлээ
.jpg)
“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” компани хамтран “Гал тогоо” шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж эхэлснээс хойш нийт 40 сая төгрөгийн иж бүрэн гал тогоог дөрвөн айлд бэлэглэсэн юм. Тус нэвтрүүлгийн тав дахь супер ялагч болсон хуульч Х.Тэмүүжин өөрийн ялагчийн эрхийн дагуу Германы Hansa брэндийн цахилгаан бараагаар тоноглогдсон Kitchen all брэндийн иж бүрэн тавилга бүхий гал тогоог эздэд нь бэлэглэлээ. Хуульч Х.Тэмүүжиний хувьд Kitchen all брэндийн facebook хуудсанд ирүүлсэн гал тогоотой болох 200 гаруй хүсэлтээс “Ээлтэй ертөнц” ТББ-ыг сонгосон юм. Нийт хүсэлтээс тодорхой тооны ажилтантай жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, гэр хороололд тав тухтай амьдралыг бүтээж буй хүмүүс, хүүхдийн байгууллага гэсэн хүрээллийг илүүтэй хамруулан эцсийн сонголтоо хийжээ.
.jpg)
“Ээлтэй ертөнц” ТББ-ыг онцгой асаргаа хэрэгтэй буюу тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүд хамтран байгуулсан юм. Тус байгууллага нь өнгөрсөн есдүгээр сараас “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд “Ханни” нэртэй зөөлөн тоглоомыг үйлдвэрлэж байна. "Энэрэл" хүүхэд хөгжлийн төвд онцгой асаргаа хэрэгтэй 12 хүүхэд болон асран хамгаалагч, багш ажилчид нийлсэн 30 гаруй хүний өглөө, өдөр, оройн хоолыг гал тогоондоо бэлтгэх шаардлага гардаг аж.
.jpg)
Тавилгагүй, ганц ширэмтэй плитка дээр хоолоо хийдэг байсан "Ээлтэй ертөнц" ТББ-ын гал тогооны тавилгын асуудлыг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн ялагч Х.Тэмүүжин ийнхүү шийдэж өгчээ.
НУУЦ.мн
