Нууц мэдээллийн уурхай

Дампуурсан бизнесмэн эр үнэт эдлэлийн наймаачинг “ХОЛЛИВУД” маягаар дээрэмджээ

Нийтэлсэн: 2018-12-19 02:39:32

Bangkok Post –д мэдээлснээр Тайландад жинхэнэ Холливуд маягийн дээрэм болжээ. 59 настай Пипатпонгпат Суксаватпипат нь цагтаа үнэт эдлэлийн том бизнэстэй байжээ. Салбартаа томд ордог, олон ч дэлгүүртэй, гадаад дотоодын харицагч нарын дунд нэр хүндтэй нэгэн байсан. Гэсэн ч мөрийтэй тоглоомд донтсоны харгайгаар хөрөнгө мөнгө, эд баялагаа алдсаар эцэстээ дампуурахдаа тулжээ. Бизнес нь сүйрч дэлгүүрүүд нь нэг нэгээрээ хаалгаа барьсаар адаг сүүлд нь 40 мянган бат буюу 11 мянган доллартай л үлдсэн гэнэ. Гайхалтай нь тэрээр энэ мөнгөө шинэ бизнесд бус гэмт үйлдэлд зарцуулахаар шийдсэн. Энэ үед цагтаа тайланд эрийн бизнесийн харилцагч нь байсан Энэтхэгийн үнэт эдлэлийн наймаачин Жаин Вайхав нь 10 сая бат буюу гурван сая долларын үнэтэй доржпалам/алмаз-Diamond/ чулуу зарах гэж байжээ. Энэтхэг эр тайланд бизнесмэнийг дампуурсан гэдгийг мэдээгүй байсан аж. Пипатпонгпат нь эрдэнийн чулууг нь сонирхох нэрээр шалтаглан хуучны танилын холбоогоо ашиглан амархан гэгч нь цаг товлож уулзахаар болсон байна. Уулзалтаас өмнө үлдсэн мөнгөөрөө байр түрээсэлж хуурамч үнэт эдлэлийн дэлгүүр “нээн” тохижуулж амжжээ.

Ингээд энэ дэргүүрт энэтхэг наймаачинг урьжээ. Өөрийг нь чухам юу хүлээж байгааг төсөөлөө ч үгүй тэрээр эрдэнийн чулуугаа авж ирэхэд хуучны “анд” нь үзэж сонирхон үнэ хаяжээ. Улмаар гадаа гудамжинд байгалийн гэрэлд хэрхэн харагдадгийг нь шалгах санал гаргахад нь огтхон ч сэжиглэсэнгүй. Тайланд эр чулууг авч гарангуутаа ирж буй мотоцикльд сундлан зугтаажээ.

Гайхаж цочирдсон энэтхэг наймаачинг араас нь гарах гэхэд хаалга дотроосоо онгойсонгүй. Хорон санаат тайланд эр эртнээс төлөвлөсний дагуу гарахдаа хаалгыг автоматоор түгжсэн байжээ. Ийнхүү Пипатпонгпат  нь гурван сая долларын эрдэнийн чулуу өвөртлөн зугтаажээ. Энэтхэг наймаачин арай гэж хуурамч дэлгүүрээс нь гараад цагдаад ханджээ. Тайландын цагдаа тэр дор нь залилагчийг эрэн хайж ердөө гурав хоногийн дараа Кампучийн хил орчмоос эхнэртэй нь хамт баривчилжээ. 

Холливуд маягийн  залилан сэдсэн тэрээр баригдах үедээ “ингээд тоглоом дууслаа” гэж хашгирсан гэнэ. Энэтхэг наймаачны эрдэнийн чулуу түүнд байсангүй. Цагдаад мэдүүлснээр нэгэн вьетнам хүнд зах зээлийн үнээс нь 20 дахин бага буюу 500 мянган батаар зарсан гэжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших