Нууц мэдээллийн уурхай

АТГ-аас Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ

Нийтэлсэн: 2018-12-19 00:54:13

Өчигдөр АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг дуудаж мэдүүлэг авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 орчим гишүүнийг дуудаж байцаалт авсан аж. Тэднээс мэдүүлэг авсан шалтгаан нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалтай нь холбоотой бололтой. ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос өнгөрсөн арваннэгдүгээр сард хэрэг үүсгэж АТГ руу шилжүүлсэн. Энэ дагуу уг хэргийг АТГ-аас эрчимтэй шалгаж буй.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэр болон эхнэр, дүү, хамаатан садан зэргийг дуудаж байцаалт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэр, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар,  Н.Оюундарийн хүү, Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү Б.Одончимэг, Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа, Х.Болорчулууны “Дорнод гурил”, Г.Солтан гишүүний “Монгол шаазан” зэрэг компанийн захирал, УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс түүний эхнэр Г.Буяндэлгэр нарыг шалгаж эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүдийн найз нөхөд, хамаатан садныг ч дуудан мэдүүлэг авч шалгаж буй.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших