Борчуудын хороололд боодлоор нь МӨНГӨ цацсан Хонгконгийн саятан баривчлагджээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-18 14:00:57
CGTN –д мэдээлснээр Хонгконгийн криптовалютын саятан 24 настай Вонг Чинг Китыг цагдаа баривчилжээ. Тэрээр хотынхоо ядуусын хороололд мөнгө тараасан агаад хууль сахиулагчид үүнийг нь олон нийтийн дэг журам зөрчсөн гэж үзсэн аж. Бичлэгт саятан “Lamborghini” унан ядуучуудын хороололд ирж гудамжинд яваа хүмүүсээс тэнгэрээс мөнгө унаж ирдэг гэдэгт итгэхэд эсэхийг нь асууж байна. Үүний дараа саятны зогсож байгаа байшингийн дээвээр дээрээс мөнгөөр бороо орж хүмүүс бужигналдан шүүрч авчээ.
Баривчлагдсан саятан нийтдээ 100 сая хонконг доллар буюу 12,7 сая ам.доллар ядуусд тарааж өгсөн хэмээн хэвлэлийнхэнд сайрхсан бол цагдаа нар хүмүүсээс зургаан мянган хонкгонг доллар буюу 797 ам.доллар хурааж авсан гэж мэдэгджээ.
NUUTS.mn