Нууц мэдээллийн уурхай

Япон цагдаа гар утсаараа ПО үзэж байгаад онц аюултай гэмт хэрэгтэнг алджээ

Нийтэлсэн: 2018-12-17 12:24:17

Tokyo Reporter –д мэдээлснээр 30 настай Жуниа Хида нь хулгай, хүчин зэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн онц аюултай этгээд байжээ. Цагдаа нар түүнийг эрэн хайсаар Тондабаяси хотоос олж баривчилан цагдаагийн хэсэгт хүргэсэн байна. Камерт хоригдож байсан гэмт этгээдтэй оройн цагаар өмгөөлөгч нь ирж уулзжээ. Тэр хоёрыг байцаалтын өрөөнд уулзуулсан агаад уулзалтын дараа 22 цагийн үед өмгөөлөгч нь гараад явжээ. Байцаалтын өрөөний хаалга нээгдэж хаагдах үед дохиолол дуугардаг ч тухайн өдөр төхөөрөмжний зай нь суусан тул дуугарсангүй. Ийнхүү өмгөөлөгчийг гарч явахыг тухайн үед хэсэгт байсан 20 гаруй цагдаагийн хэн нь ч мэдээгүй гэнэ. Өмгөөлөгчийн араас нь гэмт этгээд өрөөг орхиж улмаар хэсгээс гарч явахыг мөн хэн ч анзаарсангүй.  Эцэст нь 22 цаг 45 минутын үед л сая цагдаа нар байцаалтын өрөөнд хэн ч байхгүй байгааг мэдэж түгшүүр авчээ. Ийнхүү онц аюултай гэмт хэрэгтэнг улс орон даяар эрэн хайх 48 цаг үргэлжилсэн ажиллагаа  эхэлжээ. Японы газар сайгүй цагдаагийн эргүүл гарч машин, автобус зэргийг шалгасан байна. Хоёр өдрийн дараа улсын бараг нөгөө хязгаарт нэгэн цагдаа замын дэлгүүрийн хажууд зогсох сэжиг бүхий дугуйг ажиглажээ.

Дугуйны эзэн нь эрэн сурвалжлагдаж байгаа этгээдтэй ижил шивээстэй байсанд нэмэлт хүч дуудсанаар цагдаагийн хэсгээс амархан гарч явсан Жуниаг баривчилжээ.  Тэрээр хулгайлсан дугуйгаараа хол зутгааж яважээ. Энэ явдал ихээхэн шуугиан дэгдээсэн агаад Хууль зүйн сайд нь газар бүрд эргүүл пост ажиллуулж олон нийтийг чирэгдүүлсэндээ уучлал гуйсан.  Гэмт этгээдийг баривчилсаны дараа хэрхэн оргож чадсаныгнь тогтоохоор цагдаагийн дотоод мөрдлөг явуулсан. Тухайн үед хэсэгт 20 гаруй цагдаа байсны ихэнхи нь өөрийн ажлаа хийж байжээ. Харин гэмт этгээдийг харгалзах, өмгөөлөгч нь уулзуулах, уулзалтын дараа камерт нь буцаан хийх үүрэгтэй 40 настай түрүүч ажилдаа хайнга хандсанаа хүлээсэн.  Тэрээр гэмт этгээдийг өмгөөлөгчтэй хамт байцаалтын өрөөнд оруулсаны дараа гар утсаараа бейсболын тэмцээний дүн үзээд сатаарсан гэжээ. Дотоод мөрдлөгийнхэн чухам юу үзсэнийг нь тодруулахаар нарийвчлан шалгалт хийхэд санаанд оромгүй явдал гарчээ. Гэмт этгээдийг нүд салгалгүй харгалзах үүрэгтэй түрүүч маань гар утсаараа спортын мэдээ бус харин порно үзэж байсан нь хөдөлбөргүй тогтоогджээ. Бүр ухаанаа алдсан байсан тул өмгөөлөгч дараа нь гэмт хэрэгтэн гарч явахыг анзаараагүй аж. Энэ явдалтай холбогдуулан Тондабаяси хотын цагдаагийн хэлтсийн долоон ажилтанд арга хэмжээ авчээ. Порнод хорхойтой түрүүчийн цалинг тодорхой хугацаагаар бууруулсан гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших