Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсжээ

Нийтэлсэн: 2018-12-17 11:21:03

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өчигдөр зуурдаар таалал төгсчээ. Тэрээр 2008-2012 оны парламентад сонгогдон ажиллаж байсан билээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрээр эрх баригч намын авлигачдын эсрэг, улс эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, шударга ёсны төлөө ард түмний дуу хоолой нь болж, үгээ зоригтой хэлж явсан. Ц.Шинэбаяр Оюутолгойн гэрээг батлахад татгалзсан санал өгсөн цөөхөн гишүүдийн нэг бөгөөд улс төрд гурав дахь хүчнийг бий болгохын төлөө тууштай зүтгэсэн, олигархижсан МАНАН бүлэглэлийг эсэргүүцдэг байсан, ард түмний тэгш эрхийн төлөө тэмцэж явсан, нэг ёсондоо үе үеийн эрх баригчдад ад болж байсан улстөрч байв.

“Монгол Улсад үнэн үг хэлдэг, шударга дуугардаг хүмүүсийг, Богдын Данигай Сойвон шиг хүмүүсийг зориуд явуулж дарамталдаг болсон” гэж тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр 58-хан насандаа ийнхүү таалал төгсөв.

Ум сайн амгалан болтугай!

Нийт сэтгэгдэл: 1
  1. ebi /66.181.161.71/ 2018-12-18 16:05:26

    хайран ***. энхболд уг нь...

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших